Наран овогтой Өнөрцэцэг би хууль бусаар цагдан хоригдоод 9 хонож байна. Маш хэцүү амаргүй өдрүүд үргэлжилж байна. Асуудлын учир нь олдох байх, хийсэн хэрэг үгүй тул гаргачих байх гээд ерөнхийдөө хүлээцтэй хандлаа.
Н.Өнөрцэцэг намайг ил тод шалгахгүй байгаа учир өлсгөлөн зарлаж байна. Би шалгуулахгүй гээгүй, намайг сайн шалга, шалгах шалгахдаа харин хуулийн хүрээнд нээлттэй ил тод шалга гэж хоригдохоосоо өмнө ч, хоригдсон хойноо ч хүссээр байгаа. Ард түмэн ч намайг ямар хэргээр буруутгагдаад хоригдоод буйг мэдэг. Сонин хэвлэлээр Н.Өнөрцэцэгийг шалгах ажлын хэсэг байгуулсан гэж сүржин мэдэгдэх атлаа энд ирээд мэдүүлэг авч байгаа мөрдөгчийн яллах тогтоол хатуу хэлэхэд "онигоо". Муухан бичсэн зохион бичлэг.
Миний бичээгүй мэдээний талаар надаас асууж байх юм. Миний бичсэн мэдээ цэг, таслал бүр илт худал мэдээллийг агуулаагүй гэдгийг хариуцлагатай мэдэгдэе. Тодруулбал, ЭМЯ С.Чинзориг хоёрын хоёр охины БЗС-аар сургасан нь үнэн. X Богдын эмээ зээлтэй байсан, сэтгүүлч мэдээлсний дараа төлсөн нь үнэн. Шүүх энгийн иргэнд төмөр нүүрээ гаргаж, төрийн түшээдийн өмнө бөхөлздөг нь үнэн. Намайг буруутгаж буй энэ гомдлууд илт худал мэдээлэл мөн байна уу, биш байна уу та бүхэн саналаа хэлээрэй. Ийм л гомдлуудаар би өнөөдөр торны цаана сууж байна.
Би маш их гомдолтой байна. Эрх мэдэлтнүүдийн эсрэг зогсоход хэцүү. Тиймээс эрүүл мэнд амь насаараа дэнчин тавьж өлсгөлөн зарлахаас өөр сонголт сэтгүүлч надад үлдсэнгүй. "Үгэнд ор, үгүй бол шоронд ор" гэх сүрдүүлгийг маш аймшигтайгаар шуурхай гүйцэтгэж буй шат шатны хууль хяналтын байгууллагуудын улаан цайм үйлдлийг Ерөнхий шүүгч, Ерөнхий прокурор, ЦЕГ-ын удирдлагууд анхааралдаа авч шударга ёсны талд зогсч өгнө үү.
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
2050 он гэхэд Монголд зудын эрсдэлээс болж нийт нутгаар хуурайшилт явагдана
Ипотекийн зээлд хамрагдсан иргэдийн 60 хувь нь хоёр, гурав дахь байраа авчээ
ГССҮТ-ийн эмч нар ясны хорт хавдартай хэсэгт хиймэл үе суулгах мэс заслыг амжилттай хийлээ
Дэлхийн бөхийн нэгдсэн холбооны удирдах зөвлөлд анх удаа монгол эмэгтэй багтлаа
Тэрэлж хотелийн одоогийн эзэн нь Ч.Номин сайд биш түүний төрсөн дүү Ч.Батхүү ажээ
Төв аймгийн ИТХ-д АН-аас нэр дэвшиж, ялалт байгуулсан төлөөлөгч хууль зөрчжээ
Энэтхэгийн ерөнхий сайд Путинтэй уулзаж Украинд энх тайван тогтоохыг уриалжээ