УИХ-ын дарга төрийн хатан эрдэнэ, ижий өргөмжилдөг уламжлал тогтоод удаж буй. Тэрбээр энэ удаад УИХ-ын гишүүн Б.Саранчимэгийг “Төрийн хатан эрдэнэ”-ээр тодруулж, өргөмжилжээ. УИХ-ын энэ удаагийн парламент 13 эмэгтэй гишүүнтэй. Төрийн хатан эрдэнэ гэдэг бүхий л талаараа үлгэр дууриалал болсон, ажил үйлсээрээ тэргүүлсэн, олондоо хүндлэгдсэн, хийсэн ажил, хэлэх үгтэй нэгэн баймаар санагдана. Манай спикер өнгөрөгч 2020 онд Д.Сарангэрэл гишүүнийг “Төрийн хатан ижий” хэмээн өргөмжилснөөс хойш олон нийт түүнийг “Хатан ижий” хэмээн нэрийдэх болсон.
Тэрбээр цар тахал ид дэгдэж байхад Эрүүл мэндийн сайдаар ажиллаж, чамгүй амжилттай байсан учраас УИХ-ын дарга, түүний Тамгын газраас ийн өргөмжилсөн гэдэг. Энэ үеэр УИХ-ын дарга “Төрийн хатан эрдэнэ буюу Монголын төр асрангуй, энэрэнгүй, ард түмэндээ ачлалтай, энэрэлтэй байхын бэлгэ тэмдэг болсон тул” хэмээн өргөмжлөл гардуулж байсан юм. Монголын хатан ижий гэвэл Алунгоо, Өүлэн, Бөртэ гээд үргэлжилнэ. Монголын төрийг 44 жил удирдсан Ю.Цэдэнбалын гэргий Анастасия Иванова Филатоваг ч ийн нэрлэж байсангүй. Харин өдгөө УИХ-ын дарга өөрийнхөө үзэмжээр Төрийн хатан ижий, Төрийн хатан эрдэнийг жил бүр тодруулдаг боллоо. Б.Саранчимэг гишүүний хувьд хууль боловсруулж, төсөл өргөн барьдаггүй юм гэхэд чухал хуулийн хэлэлцүүлэгт ч харагддаггүй, үзэл бодлоо илэрхийлдэггүй, чуулганы хуралдаандаа суух нь ховор нэгэн. Үнэндээ хувь хүндээ ахадсан өргөмжлөл бус уу. Харин Б.Саранчимэг гишүүний хувьд шатар, даамын уралдаан тэмцээнийг алгасдаггүй. Учир нь, тэрбээр шатрын их мастер. УИХ-ын дарга, гишүүн Б.Саранчимэг нар Төрийн түшээдийн дунд болдог шатрын тэмцээнд тэргүүн, дэд байрыг байнга эзэлж, хосолж явдаг хоёр.
Парламентьн түүхэнд УИХ-ын гишүүн асан Т.Ганди нэгэнтээ өөрийгөө “Төмөр хатагтай” хэмээн бичүүлж , тэр нэршлээрээ үлдсэн байдаг.
УИХ-ын даргын энэ буухиа үргэлжилж, Батлан хамгаалах салбар “Хатан ижий” тодруулж, араас нь Зэвсэгт хүчний Жанжин штаб, Цэргийн дуу бүжгийн Эрдмийн чуулга хамтран жил бүр Зэвсэгт хүчний “Хатан ижий” шалгаруулдаг уламжлалтай болсон.
Хатан ижий, хатан эрдэнэгүй бол энэ төрийн үйл хэрэг өөдөө явахаа байсан бололтой. УИХ-ын даргын энэхүү өргөмжлөлийг иргэд ёжлоод, тоглоод өнгөрдөг. Харин эмэгтэй гишүүд царайлаг, нуруулаг нь Төрийн хатан эрдэнэ болдоггүй юм уу хэмээн үг хаяж сууна гэсэн шүү.
Т.Мөнхсайхан : Одоо бүх эмийг цахим жороор олгох боломж бүрдлээ.
2024.11.13 13:43
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
“Гоёл Кашмер”-ийн шинэ салбарын нээлтийн үеэр бүх ноолууран бүтээгдэхүүн 20 хувь хямдарна
Италийн Ерөнхийлөгч улс төрийнх нь асуудалд оролцохгүй байхыг Илон Маскт анхааруулав
ЧУУЛГАН : Цөмийн энергийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.
Дүнжингаравын уулзварт гарсан ослоос учирсан нийт хохирлыг 5.4 тэрбум гэж тогтоожээ
Тамхины хяналтын тогтолцоог сайжруулахад Австрали улстай хамтрахаар санал солилцлоо
Хятадад цэнгэлдэх хүрээлэн рүү машинтай этгээд дайрч орсны улмаас 35 хүн амиа алджээ
2050 он гэхэд Монголд зудын эрсдэлээс болж нийт нутгаар хуурайшилт явагдана
Ипотекийн зээлд хамрагдсан иргэдийн 60 хувь нь хоёр, гурав дахь байраа авчээ
ГССҮТ-ийн эмч нар ясны хорт хавдартай хэсэгт хиймэл үе суулгах мэс заслыг амжилттай хийлээ