Эрчим хүчний яамны ажлын хэсэг Орос улсад ажиллаж байгаа бөгөөд Б.Чойжилсүрэн сайд хойд хөршийн Эрчим хүчний сайд Николай Шульгиновд албан бичиг бичиж, Гадаад харилцааны яамнаас нот бичиг хүргүүлсэн талаар мэдээлсэн. Цахилгаан эрчим хүчний зайлшгүй тохиолдолд хийх хязгаарлалттай холбоотойгоор хугацаа эцэслэсэн шийдвэр одоогоор гараагүй ч эхний ээлжид төвийн эрчим хүчний системээс цахилгаан авдаг зургаан аймаг, 150 сумын тогийг цагийн зохицуулалттай хязгаарлана гэсэн юм. Хуулиар үүрэг хүлээсэн нийт 124 аж ахуй нэгж байгаа. Үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд саад болохгүйгээр эрчим хүчний хэмнэлт хийнэ гэсэн юм.
Төвийн бүсийн зургаан аймагт Төв, Дархан, Өмнөговь, Дундговь, Говьсүмбэр, Дорноговь зэрэг аймаг багтаж байгаа бөгөөд тогны хязгаарлалтыг зайлшгүй тохиолдолд эдгээр аймгийн нийт 150 суманд өдөрт 2-3 цагаар зааглана. Дархан-Уул аймаг нийт 11,3 мянган айл өрх, 1500 гаруй аж ахуй нэгжийг хангадаг. Харин Төв аймгийн тухайд нийт 12 мянган хэрэглэгчид үйлчилдэг бөгөөд 6, 10 кВ-ын 97 фидер, 1152 дэд станцын нийт 1495 тоолуур хэмжих хэрэгслийг ашиглан хэрэглэгчдэдээ цахилгаан эрчим хүчийг түгээн борлуулдаг байна.
Төвийн бусад аймгууд ч 10-аас дээш мянган хэрэглэгчийг цахилгаанаар хангадаг байна. Тиймээс төвийн аймгуудад өдөр 2-3 цагийн хязгаарлалт хийх нь бодит хэмнэлт болох боломжтой гэж урьдчилсан байдлаар Эрчим Хүчний яамнаас тооцоолжээ. Цахилгаан эрчим хүчний өртөг өнөөдрийн байдлаар нэг квт цаг тутамд 224 төгрөг байгаа. Хэрэглэгч нарт дунджаар 211-213 төгрөгөөр борлуулж байна. Ахуйн хэрэглэгчдийн хувьд нэг квт цахилгаан эрчим хүчийг 141-142 төгрөгөөр худалдан авч байгаа. Энэ нь бодит өртгөөс 58 хувиар доогуур түвшинд байгааг үе, үеийн сайд нар онцолдог.
ДИСПЕТЧЕРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВД ИМПОРТЛОГЧ НИЙГЭМЛЭГ НЭГ ХОНОГИЙН ӨМНӨ ХЯЗГААРЛАЛТЫГ МЭДЭГДЭХ ЗОХИЦУУЛАЛТТАЙ
ОХУ эрчим хүчний чадлын дутагдалд орсон тохиолдолд нэг өдрийн өмнө мэдэгдэх гэрээний заалттай талаар Эрчим хүчний яамнаас мэдээлсэн. Өөрөөр хэлбэл Оросын талаас цахилгаан нийлүүлэх цагийн хязгаараа урьдчилж мэдэгдэж, Диспетчерийн үндэсний төвд мэдээлж тохирдог зохицуулалттай сүүлийн 10-аад жилд цахилгаан импортолж байгаа. Хүндэрсэн нөхцөл байдалд хийх хязгаарлалт дээр хугацаа заагаагүй байна.
ОХУ-аас Монголд эрчим хүч нийлүүлдэг нийгэмлэг болох "ВЕК" хувьцаат нийгэмлэгээс Диспетчерийн үндэсний төвд мэдээллийг арванхоёрдугаар сарын 12-нд ирүүлж, улмаар өнөөдрөөс хязгаарлалт руу шилжээд буй. Үүнээс шалтгаалж, эхний ээлжид Эрчим хүчний тухай хуулиар үүрэг хүлээсэн нийт 124 аж ахуй нэгжид хэмнэлт хйинэ. Тэдгээр аж ахуй нэгж нийт хүчин чадал нь 99,7 МВт. Аж ахуй нэгж дээр эхний ээлжид оргил ачааллын үед хэрэглээгээ танана. Доорх зурган мэдээлэлд Диспетчерийн үндэсний төвийн хэрэглээний нөхцөл байдлыг харууллаа.
Дашваанжилын захирал, жолооч хоёрыг яллагдагчаар татлаа
2024.11.14 10:00
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
“Гоёл Кашмер”-ийн шинэ салбарын нээлтийн үеэр бүх ноолууран бүтээгдэхүүн 20 хувь хямдарна
Италийн Ерөнхийлөгч улс төрийнх нь асуудалд оролцохгүй байхыг Илон Маскт анхааруулав
ЧУУЛГАН : Цөмийн энергийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.
Дүнжингаравын уулзварт гарсан ослоос учирсан нийт хохирлыг 5.4 тэрбум гэж тогтоожээ
Тамхины хяналтын тогтолцоог сайжруулахад Австрали улстай хамтрахаар санал солилцлоо
Хятадад цэнгэлдэх хүрээлэн рүү машинтай этгээд дайрч орсны улмаас 35 хүн амиа алджээ
2050 он гэхэд Монголд зудын эрсдэлээс болж нийт нутгаар хуурайшилт явагдана
Ипотекийн зээлд хамрагдсан иргэдийн 60 хувь нь хоёр, гурав дахь байраа авчээ
ГССҮТ-ийн эмч нар ясны хорт хавдартай хэсэгт хиймэл үе суулгах мэс заслыг амжилттай хийлээ