Зүүн өмнөд азийн улс орнууд тамхидалтын түвшин өндөртэй бүсд ордог ба цахилгаан тамхины тусламжтайгаар тамхичдын тоог бууруулах боломжтой гэж үзэн хориглосон арга хэмжээгээ цуцалсаар байна.
БНСВУ-ын ҮХААЯ-ны дэргэдэх Зах зээлийн удирдлагын газрын дарга Чү Сүан Киен хэлэхдээ “Цахилгаан болон халаадаг тамхийг зохицуулалт хэдийгээр бэрхшээлтэй байсан ч аливаа нэг хэрэглээнд хязгаарлалт үзүүлэхгүй байхаар шийдсэн” гэв. Мөн тэрбээр “Шинэ төрлийн тамхины үйлдвэрлэлт тус улсад хэдийн эхэлсэн бөгөөд утаат янжуур тамхийг орлох боломжтой эсэхийг урт хугацааны судалгааны дараа шийднэ” гэдгийг хэлэв.
БНСВУ-ын хувьд 2030 он гэхэд жил бүр 40,000 хүн тамхинаас үүдэлтэй өвчлөлөөр амь насаа алдаж болзошгүй гэдэг судалгааг гаргасан ба Засгийн газрын зүгээс тамхидалттай тэмцэхэд хангалттай ажиллахгүй байна гэж иргэд нь үздэг байна. Харин аялал жуулчлал өндөр хөгжсөн Тайланд улсын хувьд 2023 оны 8 сард Тамхин бүтээгдэхүүний онцгой албан татварыг нэмж буйгаа зарласан бөгөөд уламжлалт янжуур тамхинд ногдуулах татвар үнэ дээр суурилж 2 төрлөөр нэмэгдсэн байна. Цахилгаан тамхи нь тус улсад хориотой байсан ба Тайландын “Онцгой албан татварын хэлтэс”-ээс уг бүтээгдэхүүн дээр татвар ногдуулж албан ёсоор хуулийн хүрээнд зохицуулах саналыг Нийгмийн эрүүл мэндийн яам-тай зөвшилцсөний үр дүнд шийдвэр гаргахаар болжээ. Ингэснээр цахилгаан болон халаадаг тамхины хууль бус наймааг хянах бүрэн боломжтой болно гэж үзсэн байна.
2023 оны 4 сард Малайз улсын Засгийн газараас цахилгаан болон халаадаг тамхийг хуульчилж татвар ногдуулах шийдвэр гаргаснаар тус улсад тамхидалтыг бууруулах алхам нэг шат ахисан юм. Малайз улсын “Онцгой албан татварын хэлтэс” болон “Эрүүл мэндийн яам”-ы зүгээс 2021 оноос уг хуулийн төслийг хэлэлцүүлэх хүсэлт тавьсан бөгөөд 2 жилийн хугацаанд эрүүл мэнд, нийгэм болон эдийн засаг, зах зээлд үнэлгээ хийснээр уг шийдвэрийг гаргасан байна. Хэдийгээр цахилгаан тамхи нь бүрэн судлагдсан гэж аль ч улс үзэхгүй байгаа ч одоогийн нөхцөл байдалд тулгуурласан дүгнэлтээр янжуур тамхитай харьцуулахад харьцангуй хоруу чанар багатай гэдгийг нотолж байгаа юм.
Нэмж хэлэхэд уг бүтээгдэхүүнийг хориглосон улсуудад тамхидалтын түвшин буцаад өсөх, хууль бус наймаа цэцэглэх, эрүүл мэндийн зардал өсөх гэх мэт урвуу хамааралтай үр дүнгүүд гарсаар байгаа юм.
Явган хүний зам, талбайг шуурхай засварлахыг үүрэг болголоо
2024.10.28 15:13
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Ипотекийн зээлд хамрагдсан иргэдийн 60 хувь нь хоёр, гурав дахь байраа авчээ
ГССҮТ-ийн эмч нар ясны хорт хавдартай хэсэгт хиймэл үе суулгах мэс заслыг амжилттай хийлээ
Дэлхийн бөхийн нэгдсэн холбооны удирдах зөвлөлд анх удаа монгол эмэгтэй багтлаа
Тэрэлж хотелийн одоогийн эзэн нь Ч.Номин сайд биш түүний төрсөн дүү Ч.Батхүү ажээ
Төв аймгийн ИТХ-д АН-аас нэр дэвшиж, ялалт байгуулсан төлөөлөгч хууль зөрчжээ
Энэтхэгийн ерөнхий сайд Путинтэй уулзаж Украинд энх тайван тогтоохыг уриалжээ
Шадар сайдууд: Л.Гантөмөр 312, С.Амарсайхан 412, Т.Доржханд 8 тэрбумыг зарцуулна
О.Батчимэг: Энэ жил 89 байршилд газрын дуудлага худалдаа зохион байгуулаад байна