Орос, Украины дайн 22 дахь сардаа үргэлжилж буй энэ үед Гүрж улс тулаанд татагдан орох вий гэж болгоомжилж байна. Учир нь Гүржийн нутаг дэвсгэр болох Абхазад ОХУ тэнгисийн цэргийн бааз байгуулж байгаа тухай хэвлэлд мэдээлэх болсон. Тодруулбал, Абхазын салан тусгаарлагчдын удирдагч Аслан Бжаниа аравдугаар сард ОХУ-ын ерөнхийлөгч Путинтэй уулзаж, Очамчирэ мужид тэнгисийн цэргийн байнгын бааз байгуулах гэрээнд гарын үсэг зурснаа мэдэгджээ.
"Энэ бүхэн Орос, Абхаз хоёрын батлан хамгаалах чадавхийг нэмэгдүүлэх зорилготой. Энэ төрлийн хамтын ажиллагаа цаашид ч үргэлжлэх болно. Надад бас ярьж болохгүй зүйлс бий" гэж Аслан Бжаниа тухайн үед хэлж байв.
Хиймэл дагуулын зургаас харахад тус шинэ баазад 13 мянган тонн хүртэлх жинтэй хөлөг онгоц байрлуулах боломжтой аж. 2022 оны хоёрдугаар сараас хойш боомтод гүнзгий ухалт хийж эхэлсэн тул ачааны хөлөг онгоц байрлуулах боломжтой гэж дүгнэжээ. Мөн байршлын хувьд Хар тэнгис дэх Гүржийн өөрийн төлөвлөж буй баазаас холгүй оршино. Бааз бүрэн ашиглалтад орох хүртэл дор хаяж гурван жил шаардлагатай. Оросууд Очамчирэ боомтыг аюулгүй боомт болгон ашиглах боломжтой гэж Украин үзэж байна. Хэрэв ОХУ Очамчирэг ашиглан Украин руу довтолбол Гүрж дайнд оролцогч тал болох юм. Харин Гүржийн барьж буй боомт нь Абхазтай хамгийн ойр Анаклиа хотод байрлана. Анаклиа төсөл нь Ази, Европыг холбосон ачаа хүргэлтийн хамгийн дөт зам болох юм. Энэхүү маршрутаар ачаа тээвэрлэснээр Оросыг хуурай замын суваг болгохоос зайлсхийж чадна. Харин ОХУ үүнийг АНУ-ын төсөл гэж эртнээс эсэргүүцсээр иржээ. АНУ-ын тэнгисийн цэргийн шумбагч онгоцууд тэнд буудаллах боломжтой гэж Оросын Гадаад хэргийн сайд Сергей Лавров мэдэгдсэн байна.
Гүржийн сөрөг хүчний парламентын гишүүд Абхазын бүс нутагт тэнгисийн цэргийн бааз байгуулах төлөвлөгөөг эсэргүүцэж буйгаа өнгөрсөн сард мэдэгдсэн. Сөрөг хүчнийхэн "Очамчирэ боомтод Оросын тэнгисийн цэргийн байнгын баазыг нээж байгаа нь Гүржийн эзлэгдсэн бүс нутгийг өөртөө нэгтгэх зорилготой үйлдэл. Оросын эзлэн түрэмгийлэл, цэрэгжүүлэлт болон бусад үйлдлийг бид санал нэгтэйгээр буруушааж байна" гэж мэдэгджээ.
Эх сурвалж: BBC, BUSINESS INSIDER
Төрсөн ахыгаа зодож хөнөөсөн этгээдэд 12 жилийн ял оноолоо
2025.01.14 17:39
Зурхай : Өнөөдөр шинэ хувцас өмсөхөд МУУ өдөр
2025.01.14 17:35
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн
Манай улсын зээлжих зэрэглэл B2 болж ахисан ч "Тогтвортой" ангиллаас дээшлээгүй
Сэрэмжлүүлэг : Боомын хүний өвчлөл бүртгэгдсэн энэ үед "МАХ" авахдаа юуг анхаарах вэ
“Гоёл Кашмер”-ийн шинэ салбарын нээлтийн үеэр бүх ноолууран бүтээгдэхүүн 20 хувь хямдарна
Италийн Ерөнхийлөгч улс төрийнх нь асуудалд оролцохгүй байхыг Илон Маскт анхааруулав
ЧУУЛГАН : Цөмийн энергийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.
Дүнжингаравын уулзварт гарсан ослоос учирсан нийт хохирлыг 5.4 тэрбум гэж тогтоожээ
Тамхины хяналтын тогтолцоог сайжруулахад Австрали улстай хамтрахаар санал солилцлоо