УИХ-ын гишүүн Х.Болорчулуун УИХ-ын чуулганы үеэр үг хэллээ. Тэрбээр "Хүнсний салбарт төрийн хамгаалалт хэрэгтэй байна. Үүнд тавхан хувийн татвар үнэхээр хамгаалалт болж чадахгүй. Хөдөө аж ахуй болон хүнсний үйлдвэрлэл эрхэлдэг компаниудад 700 тэрбум төгрөгийн 5-6 хувийн хүүтэй зээл олгогдоод байна. Зөвхөн зээл олгоод ч асуудал шийдэгдэхгүй. Борлуулахад төрийн хамгаалалт хэрэгтэй байна. Импортын бүтээгдэхүүнд бут цохиулна. Импортын татварын барааг жилд таван хувиар нэмж 2026 онд 20 хувь хүргэх хэрэгтэй. Дэлхийн худалдааны байгууллагын өмнө авсан үүрэг амлалтынхаа хүрээнд нэмэгдүүлнэ. Тэгэхгүй бол хоёр том улсын үйлдвэрлэгчдийн дэргэд манай үйлдвэрлэгчид “цохиулаад” байна.
Бидний хийж үйлдвэрлэж чадахгүй элсэн чихэр, ургамлын тос, будаа зэрэгт бол татвар тавиад яах вэ. Монгол Улс анх удаа дотоодоо 85 хувь хүнсний ногоогоор хангаж үзэж байна. ирэх жил 90 хувьд хүргэнэ. Ингэхэд бодлого хэрэгтэй. Зарим хүмүүс улс төржүүлж юмны үнийг өсгөх гэлээ гээд байдаг. Энэ бол дотоодоо дэмжих бодлого юм шүү. Ард иргэдэд лангуу биш ажлын байр үйлдвэрлэл хэрэгтэй" гэлээ.
Өрөвч,нинжин сэтгэлийн боловсрол олгох “EMPATHY EDUCATION”хөтөлбөрт 3000 сурагч хамрагдаад байна
У.Хүрэлсүх Г.Занданшатарыг, Л.Оюун-Эрдэнэ Х.Нямбаатарыг Ерөнхий сайдад зүтгүүлж магадгүй байна
Хорин минутын хотын жишиг бүтээн байгуулалт "Сэлбэ" төслийн барилгын шавыг тавилаа
Төр, хувийн хэвшлийн түншлэлээр “ДУЛААНЫ V ЦАХИЛГААН СТАНЦ” барих төслийг дэмжлээ
24 мега төслийн зургаа нь түгжрэл бууруулах зорилготой, нийтийн тээврийн салбарынх байна
Элэг судлалын клиник төвийг Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн салбар эмнэлэг болголоо
БНХАУ-ын аялал жуулчлалын компанийн удирдлагууд Улаанбаатар хоттой танилцлаа
Монгол Улсын Засгийн газар уяачдынхаа үгээр үг хийж өвөл хаврын наадам хийх зөвшөөрөл олголоо.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн
Манай улсын зээлжих зэрэглэл B2 болж ахисан ч "Тогтвортой" ангиллаас дээшлээгүй