surag.mn
facebookinstagramtwitteryoutube
1 минут унших

АН:Б.Ганхуягийг сонсголд оролцуулахыг шаардаж, Засгийн газрыг огцруулах тэмцэл өрнүүлнэ

АН:Б.Ганхуягийг сонсголд оролцуулахыг шаардаж, Засгийн газрыг огцруулах тэмцэл өрнүүлнэ

Г.Занданшатар: Нэг үл үзэгдэгч хамаг зүйлийг зохицуулж байдаг. Цахилгаан станцад,газрын тосны үйлдвэрт ч энэ үл үзэгдэгч оролцдог. 

УИХ-ын чуулганы хуралдааны  үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар “10, 20 жил шатахуун, цахилгааны асуудлыг ярьж байна. Эрчим хүчгүй болбол өнөө, маргаашгүй л хэцүүднэ. Шатахуунгүй болбол тээвэр, ложистикийн салбар шууд саатна гэсэн үг. ОХУ-аас шатахууныг асуудалгүй нийлүүлж байгаа ч дотоодод зохиомол хомсдол үүсгэхийн тулд гадаадын зарим компаниуд асар ихээр дизель түлш нөөцөлж байгаа гэсэн мэдээлэл бий. Шатахууны нөөцтэй болох хэрэгтэй. Дээр үед нөөцийн савтай байсан ч НИК-ийн төмрийн савыг төмрийн хогонд гадагш зарчихсан. Одоо нөөцийн сав байхгүй. Улсын стратегийн нөөц савтай байх хэрэгтэй байна. Энэ асуудлыг хариуцсан хүмүүс гал унтраах байдлаар бус ойрын шийдлүүдийг авч хэрэгжүүлэх хэрэгтэй. Нэг үл үзэгдэгч л хамаг зүйлийг нь зохицуулж байдаг. Цахилгаан станцад ч тэр. Газрын тосны үйлдвэрт ч энэ үл үзэгдэгч оролцдог. Үүнийг хэн гэдгийг та бүхэн маш сайн мэдэж байгаа шүү дээ” гэсэн юм.

АН:Б.Ганхуягийг сонсголд оролцуулахыг шаардаж, Засгийн газрыг огцруулах тэмцэл өрнүүлнэ гэв

АН-аас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. УИХ-ын хянан шалгах түр хорооноос нүүрсний гэх  хоёрдахь сонсголыг ирэх долоо хоногт зохион байгуулна. Хоёр дахь сонсголоор Эрдэнэс Тавантолгой ХК-тай холбоотой асуудлыг хэлэлцэх бөгөөд 300 гаруй хүнийг гэрчээр оролцуулахаар дуудсан. Үүнтэй холбоотойгоор АН-аас "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуягийг гэрчээр заавал оролцуулахыг шаардлаа.

Энэ талаар АН-ын дэд дарга Ч.Өнөрбаяр: Нүүрсний сонсголд дандаа МАН-ын дарга, сайд нарыг дуудсан байна билээ. Мөн Эрдэнэс Тавантолгой ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуягийг заавал гэрчээр оролцуулах ёстой. Учир нь, энэ хүн Монгол Улсын төсвөөс ч их дүнтэй гэрээн дээр гарын үсэг зурж байсан. Тэр хүн энэ их мөнгийг ганцаараа идэж угаагүй нь тодорхой. Тиймээс заавал гэрчээр оролцуулах ёстой. Хэнээс ямар шахалт ирсэн, яагаад гэрээнд зурсан зэрэг тайлбарыг сонсох ёстой. Өөрөө ч шүүхийн танхимаас сонсголд оролцъё гээд орилоод байна шүү дээ. "Хэн нь хулгай хийчихээд намайг хориод гаргахгүй байна, хэн нь тамгатайгаа, засагтайгаа үлддэг юм бэ" гэдгийг хэлээд байгаа. Тамгатайгаа, засагтайгаа хэн үлдэж байна гэдгийг бүгд ойлгох байх. Сөрөг хүчин гудамжинд байна, эрх мэдэл алга. Тамга, засагтай үлдэж байна гэдэг асуудлын цаана эрх баригчид л байна. Тиймээс ирэх долоо хоногт болох нүүрсний сонсголд ач холбогдол өгөх ёстой. Баярын дундуур хулгай гэдэг шиг шинэ жилийн уур амьсгал дундуур хийсэн болоод нүглийн нүдийг гурилаар хуураад өнгөрдөг байж болохгүй.

Түүнчлэн, АН сөрөг хүчний хувьд улс орон үүсээд байгаа цахилгаан, дулаан, бензин шатахууны асуудлаар эрх баригчдаас хариуцлага нэхэж, цаашлаад Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрыг огцруулах хэмжээний шаардлага тавьж, тэмцэл өрнүүлж ажиллана гэдгээ мэдэгдлээ.
 

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.

Шинэ сэтгэгдэл нэмэх

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

№1