surag.mn
facebookinstagramtwitteryoutube
1 минут унших

Д. Ганбат : Монголчууд цус ойртсон, мал нь давжаарсан бүтцээр 70 жил явж байна

Д. Ганбат : Монголчууд цус ойртсон, мал нь давжаарсан бүтцээр 70 жил явж байна

УИХ-ын чуулганы 2023.12.15-ны өдрийн нэгдсэн хуралдаан болж байна. Өнөөдрийн хуралдаанаар гишүүд Монгол Улсад өвөлжилтийн нөхцөл байдал зудаас хамгаалах талаар ихээхэн асуудал хөндөж ярьцгааж байна. Энэ үеэр Д.Ганбат гишүүн үгээ хэллээ.

Тэрээр "Улс эх орны эрх ашгийн үүднээс бидний хийх ёстой ажлыг яримаар байна. 10 гаруй хоногийн өмгөөс сонгуулийн тойргийн асуудлыг яриад эхэлсэн. УИХ-ын удирдлагаар үүрэг чиглэл өгөөд явж байгаа. Цахим орчинд маргаан мэтгэлцээн өрнөж байна. үүнээс харахад бүсчилсэн хөгжил гэж байнга ярьдаг. 33 жилийн туршид ажил хэрэг болгож чадсангүй. Сонгуулийнхаа тойрогтоо асуудал байгаа бололтой. Судалгааны ажлаар энэ мөн илэрч байна. манжийн дарлалд 300 жил байхдаа их жижгэрсэн. Дараа нь коминтерны заавраар 21 аймаг, 330 сум болгож задалсан. Энэ маягаар хөгжүүлэх бодлого алдагдаад байна. Дөрвөн бүсчилж хуваагаад хөгжлийн замдаа явж байсан. Бид сонгуулийн тойргоо томсгоод бүсчилсэн хөгжилд говь хангайг хослуулахгүй бол болохгүй.

Монголыг жижиглэж 330 сумтай болгосноос болж хүн нь цус ойртсон, мал нь давжаарсан бүтцээр 70, 80 жил явлаа. Яг дундаж зууны үе шиг болсон. Тэрний хамжлага, тэр хулгайчийн нөөцийнхөн гэдэг нэрс биедээ шидэлж байна. Ганбат бетон тараадаг, тэр боов тараадаг гэлцээд л. Бетоноос ч олигтой юм тарааж байгаа юм байхгүй" гэлээ.

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.

Шинэ сэтгэгдэл нэмэх

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

№1