Францын Ренн хотын Hautes Ourmes дунд сургуульд энэ сарын 13-ны өдөр монгол охин багш руугаа гал тогооны хутга барин дайрсан үйл явдал ниймийг цочроолоо хэмээн тус улсын хэвлэлүүд мэдээлж байна. Тодруулбал, англи хэлний хичээлийн үеэр 12 настай сурагч охин багшдаа халдсан бөгөөд тэрбээр "Багшийгаа хөнөөх бодолтой байсан" хэмээн хэргээ хүлээн зөвшөөрчээ.
Халдлагын үеэр багш нь зугтааж амжсан бол "Охины сэтгэцийн эрүүл мэндийг шалгуулж байгаа" гэж цагдаагийн газраас нь мэдээлсэн байна. Охины гэр бүл тус хотод 2012 онд ирж суурьшжээ. Албан ёсны визтэй амьдардаг тухайн гэр бүл дөрвөн хүүхэдтэй бөгөөд сэжигтэн айлын ууган охин аж. Тэрбээр багшийгаа хөнөөх тухай ангийнхандаа ярьж байсан нь мөрдөн шалгалтын явцад тогтоогдсон гэх мэдээллийг хэвлэлүүд мөн өгч байна.
Хэдийгээр гэмтсэн хүн байхгүй ч охиныг хүний амь нас хөнөөхийг завдсан гэх үндэслэлээр баривчилжээ. Уг хэргийн талаарх хэвлэлийн Бага хурлын үеэр цагдаа нар 17 см урттай гал тогооны хутгыг эд мөрийн баримт болгон хураан авснаа мэдэгдсэн байна. Нэгэн сурагч сэжигтэн охин, англи хэлний багш хоёрын хооронд үл ойлголцол үүссэн. Багш тухайн сурагчийн гар утсыг хураан авснаас болж тэд маргалдсан хэмээн гэрчийн мэдүүлэгтээ дурдсан байна.
UNICEF : Хурдан морины хаврын уралдаан ба Хүүхдийн эрх
2025.01.29 16:30
Бямба гаригаас автобусны тариф 1000 төгрөг болно
2025.01.29 16:00
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Т.АНУЖИН: БИ ЭХ ОРНЫХОО БАЙГАЛИЙН САЙХНЫГ, ХАМТ БАЙГАА ХҮМҮҮСЭЭ ИЛҮҮ ТАНЬЖ МЭДМЭЭР БАЙНА
Гэр хорооллыг нүүрснээс нарны эрчим хүч рүү шилжүүлэх төслийн талаар санал солилцов
ЭНЭ ОНООС ЭХЛЭН 105,627 ӨРХИЙГ ШАТДАГ ХИЙН ТҮЛШИНД ҮЕ ШАТТАЙГААР ХОЛБОХООР ТӨЛӨВЛӨЖ БАЙНА
Өрөвч,нинжин сэтгэлийн боловсрол олгох “EMPATHY EDUCATION”хөтөлбөрт 3000 сурагч хамрагдаад байна
Хорин минутын хотын жишиг бүтээн байгуулалт "Сэлбэ" төслийн барилгын шавыг тавилаа
Төр, хувийн хэвшлийн түншлэлээр “ДУЛААНЫ V ЦАХИЛГААН СТАНЦ” барих төслийг дэмжлээ
24 мега төслийн зургаа нь түгжрэл бууруулах зорилготой, нийтийн тээврийн салбарынх байна
Элэг судлалын клиник төвийг Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн салбар эмнэлэг болголоо
БНХАУ-ын аялал жуулчлалын компанийн удирдлагууд Улаанбаатар хоттой танилцлаа
Монгол Улсын Засгийн газар уяачдынхаа үгээр үг хийж өвөл хаврын наадам хийх зөвшөөрөл олголоо.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн