Б.Лхагвасүрэн: Шатахуун импортлогчдыг төрөөс дэмжиж 707 тэрбумын зээл олгосон
Шатахууны хомсдол үүссэнээс улсаараа хүнд байдалд ороод байна. Энд тэндгүй автомашинаа түрсэн дүр зураг харагдах болж, сургуулийн аютобуснууд эхнээсээ зогсож, хүүхдүүд явгараад байна. Салбар хариуцсан сайд нь жаахан тэсчих хоёрхон хоног гэж байгаа ч хангалттай тэвчиж тэссэн хүмүүст хүндээр тусаж байна. Иргэд монопол компаниудын хийж буй ажил хэмээн буруутгаж байгаа бол УИХ-ын дарга Г.Занданшатар гаднын компаниуд шатахууны зохиомол хомсдол үүсгэж байгаа тухай мэдэгдсэн. Харин энэ талаар Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн "2021 оны аравдугаар сард мөн шатахууны хомсдол үүсч байсан. Тухайн үед Засгийн газар 311 дүгээр тогтоол баталж, шатахуун импортлогч аж ахуйн нэгжүүдийг 45 хоногийн нөөцтэй болгохоор Монголбанкнаас тодорхой хэмжээний санхүүжилт олгохоор шийдвэрлэж байсан. Үүний дагуу шатахуун импортлогч 20 аж ахуйн нэгжид 707 тэрбум төгрөгийн зээл олгосон. Одоо 13 аж ахуйн нэгж нь 335 тэрбум төгрөгийн зээлээ төлж дуусаагүй байна. Зээлийн хугацаа энэ сард дуусаж байгаа. Гэтэл одоо ч шатахууны хомсдол байсаар байгаа учраас Монголбанкны зүгээс зээлийн хугацааг сунгах нь зүйтэй гэж үзэж байгаа" гэлээ
UNICEF : Хурдан морины хаврын уралдаан ба Хүүхдийн эрх
2025.01.29 16:30
Бямба гаригаас автобусны тариф 1000 төгрөг болно
2025.01.29 16:00
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Т.АНУЖИН: БИ ЭХ ОРНЫХОО БАЙГАЛИЙН САЙХНЫГ, ХАМТ БАЙГАА ХҮМҮҮСЭЭ ИЛҮҮ ТАНЬЖ МЭДМЭЭР БАЙНА
Гэр хорооллыг нүүрснээс нарны эрчим хүч рүү шилжүүлэх төслийн талаар санал солилцов
ЭНЭ ОНООС ЭХЛЭН 105,627 ӨРХИЙГ ШАТДАГ ХИЙН ТҮЛШИНД ҮЕ ШАТТАЙГААР ХОЛБОХООР ТӨЛӨВЛӨЖ БАЙНА
Өрөвч,нинжин сэтгэлийн боловсрол олгох “EMPATHY EDUCATION”хөтөлбөрт 3000 сурагч хамрагдаад байна
Хорин минутын хотын жишиг бүтээн байгуулалт "Сэлбэ" төслийн барилгын шавыг тавилаа
Төр, хувийн хэвшлийн түншлэлээр “ДУЛААНЫ V ЦАХИЛГААН СТАНЦ” барих төслийг дэмжлээ
24 мега төслийн зургаа нь түгжрэл бууруулах зорилготой, нийтийн тээврийн салбарынх байна
Элэг судлалын клиник төвийг Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн салбар эмнэлэг болголоо
БНХАУ-ын аялал жуулчлалын компанийн удирдлагууд Улаанбаатар хоттой танилцлаа
Монгол Улсын Засгийн газар уяачдынхаа үгээр үг хийж өвөл хаврын наадам хийх зөвшөөрөл олголоо.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн