surag.mn
facebookinstagramtwitteryoutube
1 минут унших

Б.Энхбаяр: Тусгай албанд ажиллаж байсан хүмүүс сонсгол тасалдуулахыг санаархаж байна

Б.Энхбаяр: Тусгай албанд ажиллаж байсан хүмүүс сонсгол тасалдуулахыг санаархаж байна

Б.Энхбаяр: Тусгай албанд ажиллаж байсан хүмүүс сонсгол тасалдуулахыг санаархаж байна


“Нүүрсний” хулгайн сонсголын хоёрдахь шат арванхоёрдугаар сарын 18-22-ний өдрүүдэд болно. Сонсголыг явуулахгүй байх,тасалдуулах, сарниулах сонирхолтой хүн олон байгаа бөгөөд  эхнээсээ ч хөдлөөд эхэлжээ. Энэ талаар Түр хорооны дарга Б.Энхбаяр ийн мэдээллээ. Тэрбээр “Нүүрсний” сонсголыг юу ч биш болгох, анхаарлыг өөр тийш чиглүүлэх, хянан шалгалтын ажиллагаанд нөлөөлөх, саад учруулах санаархал, үйл ажиллагаа Түр хорооны даргаар томилогдсон цагаас хойш тасралтгүй явав. Тусгай албанд ажиллаж байсан албан тушаалтнууд ч үүнд оролцлоо. Сонсгол товлосон ёсоороо болно. Нүүрсний жинхэнэ хулгайчид илчлэгдэнэ. Үнэн нүүр царай нь ил болно. Ард түмэн хэрсүү болсон. “Гөлөг төөрүүлэх” аливаа мэдээлэл, арга заль, захиалгатай мэдээлэлд бүү авт. УИХ бол ард түмний төлөөллийн дээд байгууллага. УИХ-ын гишүүн бол ард түмэндээ үнэнч байхаа Үндсэн хуульд тангарагласан ард түмний төлөөлөгч. УИХ-ын Түр хороо бол гагцхүү нотлох баримтын хүрээнд нүүрсний хулгайг илчлэх, ард түмэнд юу болсон талаарх мэдээллийг өгөх үндсэн чиг үүрэгтэй. Энэ үүргээ хэрэгжүүлнэ. Авлигатай хийх тэмцэлд улс төрийн манлайлал, эр зориг, тууштай байдал нэн чухал. Улс төрийн нам бол хулгайг хаацайлдаг нуувч биш. Нэг хүн, нэг нам ч Монгол Улс, Монголын ард түмний нийтлэг эрх ашиг, үнэт зүйлийн өмнө жижигдэнэ. Тиймээс сонсголыг бүү намчирхаж, улстөржүүл. Тэгэхийг л нүүрсний хулгайчид хүснэ. Бүү тийм ов зальд автаарай. Нүүрсний II сонсгол ирэх долоо хоногийн Даваа гарагт 10 цагт эхэлнэ” хэмээлээ.

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.

Шинэ сэтгэгдэл нэмэх

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

№1