Хөгжлийн банкны зээлдэгчдийн нотлох баримтын сонсгол гурав дахь өдрөө үргэлжилж байна. Тус банкийг хянах шалгах УИХ-ын түр хорооны гишүүд зээлийн мэдээлэл, эргэн төлөлт, зарцуулалтад хийсэн шинжээчийн дүгнэлтэд үндэслэн асуулт асууж, гэрчүүдээс хариулт авч байна.
Уг сонсголыг Хянан шалгах хорооны дарга Б.Энхбаяр удирдаж, бүрэлдэхүүнд Ц.Мөнхцэцэг, Д.Ганбат, Ж.Бат-Эрдэнэ, Ж.Сүхбаатар нарын гишүүд багтсан бөгөөд тэд голлох асуултыг тавьж буй юм.
Харин дундуур нь үймүүлэгч гишүүнээр Д.Ганбат тодроод байна. Тэрбээр сонсголын эхний өдөр асуулт асуух гэж далийн, асуудлаасаа халиад байсанд Б.Энхбаяр даргалагчийн хувьд сануулж, анхааруулж байсан. Гэвч тэрбээр үг хэлүүлсэнгүй. Даргалж байгаа гээд ингэж болдог юм уу хэмээн хэгжүүрхэж байсан билээ. Сонсголын хоёрдахь өдөр Д.Ганбат гишүүн сонсголын дундуур орж ирэн, улстөржсөн асуулт асууж, хурал даргалагчаас сануулга аваад амжсан.
Тэгвэл гуравдахь өдрийн буюу өнөөдрийн сонсголд орж ирснээ гэнэт хурлыг хаяж байгаагаа мэдэгдэв. Д.Ганбат гишүүн “Намайг орж ирэхгүй, суухгүй байна гэх юм. Боломж өгөхгүй болохоор би гараад явчихаад байгаа. Нэг намаас олонх байгаа үед ийм байдгийг мэдэрлээ. Та нар маань л ажлаа сайн хий, энэ сонсгол хэрэгтэй. Анхных гэдэг утгаараа алдаатай, оноотой байгаа байх. Цөөнхийн бүлэг, сөрөг хүчний гишүүд асуух гэхээр амыг нь таглаад байна. Тавилттай болох гээд байна шүү, үүнийгээ анхаараарай. Цаашид хуралд сууж чадахгүй” хэмээн сүржин мэдэгдэл хийв.
Түүнийг тэр даруйдаа гараад явчихна хэмээн бусад нь харж байсан ч тэрбээр сонсголд үргэлжлүүлэн суусаар байгаа юм. Үгийг нь сонсохгүй байгаад бухимдсан эрхэм гишүүн аргадуулах санаатай мэдэгдэл хийсэн ч бусад ийнхүү үл тоов.
Төрсөн ахыгаа зодож хөнөөсөн этгээдэд 12 жилийн ял оноолоо
2025.01.14 17:39
Зурхай : Өнөөдөр шинэ хувцас өмсөхөд МУУ өдөр
2025.01.14 17:35
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн
Манай улсын зээлжих зэрэглэл B2 болж ахисан ч "Тогтвортой" ангиллаас дээшлээгүй
Сэрэмжлүүлэг : Боомын хүний өвчлөл бүртгэгдсэн энэ үед "МАХ" авахдаа юуг анхаарах вэ
“Гоёл Кашмер”-ийн шинэ салбарын нээлтийн үеэр бүх ноолууран бүтээгдэхүүн 20 хувь хямдарна
Италийн Ерөнхийлөгч улс төрийнх нь асуудалд оролцохгүй байхыг Илон Маскт анхааруулав
ЧУУЛГАН : Цөмийн энергийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.
Дүнжингаравын уулзварт гарсан ослоос учирсан нийт хохирлыг 5.4 тэрбум гэж тогтоожээ
Тамхины хяналтын тогтолцоог сайжруулахад Австрали улстай хамтрахаар санал солилцлоо