ОХУ-д хүйтний эрч нэмэгдсэн, шинэ жилийн баярын үе эхэлсэн, эрчим хүчний эх үүсвэр, дамжуулах сүлжээний доголдол зэрэгтэй холбоотойгоор тус улсаас манай улсад нийлүүлдэг эрчим хүчний урсгалаа бууруулна гэдгээ мэдэгдсэн. Уг асуудлыг Засгийн газрын хуралдаанаар яаралтай хэлэлцэж, орон нутаг болон хотын иргэдийн цахилгаанд хязгаарлалт хийнэ гэдгээ Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн мэдэгдээд байв.
Үүний дараа ОХУ-тай яаравчилсан уулзалтууд хийгдэж, эрчим хүчний хязгаарлалт хийхгүй гэдгээ мэдэгдсэн юм. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Оросын Холбооны Улсын Засгийн газрын дарга М.В.Мишустинтэй утсаар ярьж, шатахуун болоод эрчим хүчний нийлүүлэлтийн асуудлаар санал байр сууриа нэгтгэсэн байдаг. Манай улсын хувьд хүйтний эрч чангарч буй цаг агаарын онцгой нөхцөл байдалтай уялдуулан, шатахуун болоод эрчим хүчний нөөцөө бүрдүүлэх, гарч болох эрсдэлд бэлэн байх шаардлагатай нүүр тулгарч буй юм.
Энэ хүрээнд БНХАУ-аас “Оюутолгой” ХХК-ийг цахилгаан эрчим хүчээр хангаж буй ЦДАШ-тай Төвийн эрчим хүчний хүчний системтэй холбох ажлыг шуурхайлах, энэ талаар “ОТ” ХХК болон Хятадын талтай хийж буй яриа хэлэлцээг түргэтгэх чиглэлд холбогдох албаныхан ажиллаж эхэлжээ.
Эх сурвалжийн мэдээлж буйгаар манай улсын зүгээс Оюутолгойн Хятадаас авч буй эрчим хүчний урсгалд төвийн системээ холбох хүсэлтээ урд хөршид тавиад байгаа аж. Монголын талын хүсэлтэд одоогоор урд хөршөөс албан ёсоор хариу ирүүлээгүй байгаа юм байна.
Өрөвч,нинжин сэтгэлийн боловсрол олгох “EMPATHY EDUCATION”хөтөлбөрт 3000 сурагч хамрагдаад байна
У.Хүрэлсүх Г.Занданшатарыг, Л.Оюун-Эрдэнэ Х.Нямбаатарыг Ерөнхий сайдад зүтгүүлж магадгүй байна
Хорин минутын хотын жишиг бүтээн байгуулалт "Сэлбэ" төслийн барилгын шавыг тавилаа
Төр, хувийн хэвшлийн түншлэлээр “ДУЛААНЫ V ЦАХИЛГААН СТАНЦ” барих төслийг дэмжлээ
24 мега төслийн зургаа нь түгжрэл бууруулах зорилготой, нийтийн тээврийн салбарынх байна
Элэг судлалын клиник төвийг Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн салбар эмнэлэг болголоо
БНХАУ-ын аялал жуулчлалын компанийн удирдлагууд Улаанбаатар хоттой танилцлаа
Монгол Улсын Засгийн газар уяачдынхаа үгээр үг хийж өвөл хаврын наадам хийх зөвшөөрөл олголоо.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн
Манай улсын зээлжих зэрэглэл B2 болж ахисан ч "Тогтвортой" ангиллаас дээшлээгүй