Олон нийтийн анхаарлын төвд байгаа "Нүүрсний хулгай" гэх хэрэгт одоогоос жилийн өмнө иргэдийг талбайд гарган дуулиантай эхэлж байлаа. Өнөөдрийг хүртэл хэрхэх нь тодорхойгүй байсан уг хэргийн нээлттэй сонсголыг Хууль зүйн сайд Б.Энхбаяр удирдан явуулж байна. Тэгвэл Нүүрсний сонсголыг хоёр үе шаттай зохион байгуулах бөгөөд эхний сонсгол арванхоёрдугаар сарын 4-7-ны хооронд, дөрвөн өдөр болж өндөрлөсөн. Орон нутгийн жижиг Тавантолгой компанитай холбоотой сонсголд давхардсан тоогоор 275 гэрч дуудсанаас, 221 нь ирсэн гэж мэдээлсэн юм.
Хоёр дахь нь шатны сонсгол өнөөдөр /2023.12.18/ эхэлж, 21-нийг хүртэл үргэлжилнэ. Энэ удаагийн сонсголоор,
Өнөөдөр /2023.12.18/ С зөвшөөрөлтэй холбоотой асуудал. ЭТТ ХК, Тавантолгой ХК-ийн тээврийн үйл ажиллагаа, нүүрсний экспорт, гааль, хилийн цэргийн алба хаагчдын асуудал зэргийг сонсоно.
Өнөөдрийн сонсголд дараах 76 хүн дуудагдсан. Тухайлбал авлигал өгсөн гэх А.Адъяасүрэн, хамаарал бүхий компаниар нүүрс тээвэрлэсэн гэх Ш.Адьшаа нар дуудагдсан нь олны анхаарлыг татаж байгаа.
1. УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн: Нүүрс тээврийн C зөвшөөрөл авахын тулд “Peace tower”-ын 804 тоот өрөөнд АТҮТ-ийн Тээвэр зохицуулалтын хэлтсийн дарга Г.Доржпаламд түүний хамаарал бүхий хүнээр дамжуулан, 100 мянган ам.долларын авлига өгөхийг завдсан. Өдгөө хэргийг нь АТГ шалгаж дуусаад өөрт нь танилцуулахаар бэлдээд буй. Тэрбээр Тэнгри транс, Ульгансар компаниудаараа нүүрс тээвэрлэж байсан. Хожим нь нэрээ өөрчилж, хуулиа бултсан зураглал харагддаг. Сонирхуулахад нүүрсний хулгай гэх хэрэг задрах үед буюу өнгөрөгч оны 11 дүгээр сард Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэний үлээсэн шүглээр А.Адъяасүрэн олны анхаарлын төвд орсон.
2. УИХ-ын гишүүн Ш. Адьшаа : Эхний сонсголын сүүлийн өдөр З.Энхболд, А.Гансүх, Д.Гэрэл, Х.Баттулга, Ш.Адьшаа нарын хамаарал бүхий хүмүүсийн байгуулсан түншлэл Цанхийн баруун уурхайн хөрс хуулалтын 800 тэрбумын тендерийг авсан гэх мэдээлэл цацагдсан. Шинжээчийн танилцуулснаар, ЕТГ-ын дарга асан З.Энхболдын дүү З.Хишигтогтох, ҮАБЗ-ийн ЕНБД асан А.Гансүх, Ерөнхийлөгч асан Х.Баттулга ба түүний гурван хүүхдийн хувь эзэмшдэг компани, УИХ-ын гишүүн Ш.Адьшаагийн дүү Ш.Болдхуяг, ТЕГ-ын дарга асан Д.Гэрэлийн дүү Д.Амар нарын хувь эзэмшиж буй компаниудын хамаарал тогтоогдсон талаар танилцуулсан. Бид “Давстай чихэр буландаа түүнийг онцолж байсан билээ. Сонирхуулахад Ш.Адьшаагийн нүүрсний хамаарал бүхий байж болзошгүй баримтууд 2023 оны нэгдүгээр сараас эхлэн олон нийтэд ил болсон байдаг.
Түүнчлэн нүүрсний хулгай гэх хэргийн анхны 17 хүний нэгээр тодрон зарлагдаж байсан УИХ-ын гишүүн Ц.Сэргэлэн, Б.Баттөмөр нар өнөөдрийн сонсголд гэрчээр оролцоно. Мөн АТҮТ-ийн 16 хүн, Гаалийн 11 хүн, ХХЕГ-ын гурван генерал, 14 жолооч сонсголд оролцохоор болоод байгаа.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн
Манай улсын зээлжих зэрэглэл B2 болж ахисан ч "Тогтвортой" ангиллаас дээшлээгүй
Сэрэмжлүүлэг : Боомын хүний өвчлөл бүртгэгдсэн энэ үед "МАХ" авахдаа юуг анхаарах вэ
“Гоёл Кашмер”-ийн шинэ салбарын нээлтийн үеэр бүх ноолууран бүтээгдэхүүн 20 хувь хямдарна
Италийн Ерөнхийлөгч улс төрийнх нь асуудалд оролцохгүй байхыг Илон Маскт анхааруулав
ЧУУЛГАН : Цөмийн энергийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.
Дүнжингаравын уулзварт гарсан ослоос учирсан нийт хохирлыг 5.4 тэрбум гэж тогтоожээ
Тамхины хяналтын тогтолцоог сайжруулахад Австрали улстай хамтрахаар санал солилцлоо
Хятадад цэнгэлдэх хүрээлэн рүү машинтай этгээд дайрч орсны улмаас 35 хүн амиа алджээ