Ойрд талбайд жагсагчдын дуу хоолой нэгдээгүй. Өнгөрсөн жилийн өдийд “нүүрсний хулгай” гэх хэргийн жагсаал ид өрнөж байлаа. Төдөлгүй жагсаалыг тарамдан хаяснаар иргэд эргэж талбайд цуглаагүй. Сонгууль угтаж өнөөдрөөс ардчилсан нам талбайд гарахаар бэлэн болжээ. Гэхдээ энэ удаагийн тэдний жагсаал нүүрсний хоёрдугаар ээлжийн сонсголтой хамт эхэлж байгаа нь сонирхолтой. Учир нь өнгөрсөн нэгдүгээр ээлжийн сонсголд бултаараа бөмбөгдүүлсэн ардчилсан намаас энэ удаа Ш.Адьшаа, А.Адъяасүрэн, хамгийн чухал нь Ерөнхийлөгч асан Х.Баттулга оролцохоор болоод буй. Магадгүй экс Ерөнхийлөгчийн арьсаа хамгаалах, өөрийгөө өмгөөлөх өөр нэг арга нь энэ удаагийн жагсаал байж болзошгүй. Учир нь Ерөнхийлөгч асан Х.Баттулгатай холбоотой есөн оффтэйк гэрээний асуудал, түүний хүүхдүүдийн хамаарал бүхий нүүрсний компани гээд сонсголд оролцож байгаа нь Ардчилсан нам болоод ардчилсан намын санхүүжүүлэгч баячуудын хувьд айдастай өдрүүд ирсэн гэсэн үг. Тиймээс энэ удаагийн жагсаалын гол бай нь хотын дарга Х.Нямбаатар биш. Х.Нямбаатарын ард байгаа МАН-ын залуу арми харагдаж байна. Сонирхуулахад Ерөнхийлөгч асан Х.Баттулга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нар хотын дарга асан Д.Сумъяабазартай өнгөрөгч арван нэгдүгээр сард уулзсаны дараа Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн эсрэг хэд хэдэн хүчтэй акц өрнөж, эцэст нь Батлан хамгаалахын асуудалд орооцолдоод чимээ тасарсан. Өөрөөр хэлбэл энэ удаагийн жагсаал Х.Баттулгыг аврах өнгөлөн далдалтаар эрх баригч намынхныг намнаж буй мэт дүр эсгэлтээр нүүрсний сонсголыг тарамдах зорилготой байж болзошгүй юм. Учир нь өдгөө Л.Оюун-Эрдэний Засгийн газрын сайд нар ихэнх нь нүүрсний хэрэгт нэр холбогдож байгаа. Сонирхуулахад Х.Баттулга МоАХ-г авч Ардчилсан намаас өрх тусгаарлаж байгаа нь энэ удаагийн жагсаал жүжиг гээд хэлэхэд хилсдэхгүй болов уу
"ЭХ ОРОНЧ СУРАГЧ" ХӨТӨЛБӨРИЙН ЭХНИЙ ЭЭЛЖ АМЖИЛТТАЙ ХЭРЭГЖЛЭЭ
2025.06.25 11:33
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Т.АНУЖИН: БИ ЭХ ОРНЫХОО БАЙГАЛИЙН САЙХНЫГ, ХАМТ БАЙГАА ХҮМҮҮСЭЭ ИЛҮҮ ТАНЬЖ МЭДМЭЭР БАЙНА
Гэр хорооллыг нүүрснээс нарны эрчим хүч рүү шилжүүлэх төслийн талаар санал солилцов
ЭНЭ ОНООС ЭХЛЭН 105,627 ӨРХИЙГ ШАТДАГ ХИЙН ТҮЛШИНД ҮЕ ШАТТАЙГААР ХОЛБОХООР ТӨЛӨВЛӨЖ БАЙНА
Өрөвч,нинжин сэтгэлийн боловсрол олгох “EMPATHY EDUCATION”хөтөлбөрт 3000 сурагч хамрагдаад байна
Хорин минутын хотын жишиг бүтээн байгуулалт "Сэлбэ" төслийн барилгын шавыг тавилаа
Төр, хувийн хэвшлийн түншлэлээр “ДУЛААНЫ V ЦАХИЛГААН СТАНЦ” барих төслийг дэмжлээ
24 мега төслийн зургаа нь түгжрэл бууруулах зорилготой, нийтийн тээврийн салбарынх байна
Элэг судлалын клиник төвийг Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн салбар эмнэлэг болголоо
БНХАУ-ын аялал жуулчлалын компанийн удирдлагууд Улаанбаатар хоттой танилцлаа
Монгол Улсын Засгийн газар уяачдынхаа үгээр үг хийж өвөл хаврын наадам хийх зөвшөөрөл олголоо.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ