Нийслэлийн Ардчилсан Намаас дугаарын хязгаарлалт, цахим хичээлийн шилжилт, авто замын тэг зогсолттой холбогдуулан Хотын дарга Х.Нямбаатарыг огцруулах асуудлаар мэдэгдэл хийлээ. Мэдэгдлийг Нийслэлийн Ардчилсан Намын дарга Т.Бат-Цогт танилцуулав. Тэрбээр "Улаанбаатар хотын дарга Х.Нямбаатар Улаанбаатар хотын захирагчаар томилогдоод 66 хонолоо. Энэ хугацаандаа хүний эрх чөлөө, эдийн засгийн эрх чөлөөнд халдаж, хязгаарласан хуулиас давж эрх мэдлээ хэрэгжүүлсэн ноцтой шийдвэрүүдийг гаргаж байна. Нийслэлийн Засаг даргаар томилогдоод зургаа хоногтоо "Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай" гэсэн иргэдийн орлогыг боомилох хууль санаачилж, батлуулсан. Энэ нь хоёр төрлийн татвар, гурван төрлийн торгууль нэмэгдүүлэхээр тусгагдаж, хүний эрх чөлөөнд ноцтой халдсан гэж үзэж байна. 53 дахь хоногтоо татварыг хоёр хувь нэмсэн. Аж ахуйн нэгж байгууллагын татварыг нэмэгдүүлж бизнесийн үйл ажиллагааг хаан боогдуулах шийдвэр гаргалаа. 2024 оны төсвийг 1.9 их наяд байхаар баталж, 93 хувийг нь татвар төлөгчид бүрдүүлнэ хэмээн татвар төлөгчдийн нураан дээрх ачааг нэмлээ. 65 дахь хоногтоо өнөөдрөөс эхлэн 2024 оны хоёрдугаар сарын 1-н хүртэл автомашиныг тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцуулахаар болсон нь нийтийн тээврийн үйлчилгээ хүртээмжгүй, парк шинэчлэл байхгүй, -30, -40 градус хүртэл хүйтэрч буй нөхцөлд иргэдийг хувийн унаагаараа зорчихыг хязгаарлаж байна. Энэ бол иргэнийг эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг ноцтой зөрчиж байна. Энэ бол нийгмийн тэгш бус байдлыг нэмэгдүүлэх үндэслэл мөн. Улаанбаатар хотын дарга Х.Нямбаатар нь нийслэлчүүдийн өмнө хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлсэн. Мөн Үндсэн хуулиар олгогдсон суурь эрхэд ноцтойгоор удаа дараа халдаж байна. Тиймээс дараах хоёр шаардлагыг гаргаж Ерөнхий сайдад хүргүүлж байна. Улаанбаатар хотын дарга Х.Нямбаатар нийслэлчүүдийн хуулиар олгогдсон олон эрхэд бүдүүлгээр халдсандаа уучлалт гуйж, А/1429 захирамжаа хүчингүй болгохыг шаардаж байна. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын хуулийн 65.1.2 дахь заалтын дагуу нутаг дэвсгэрийнхээ эдийн засаг, хүн амын амьдралтай холбогдох хуулиар хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлсэн гэж үзэн тус хуулийн 65 дугаар зүйлд заасан зүйлд заасны дагуу хариуцлага тооцох. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч огцруулах шаардлагыг хуулийн хүрээнд НИТХ-ын төлөөлөгчдөд уриалах гарын үсэг цуглуулах, цаашлаад огцруулах шаардлагыг Ерөнхий сайдад хүргүүлж ажиллахаа мэдэгдэж байна" гэлээ.
"ЭХ ОРОНЧ СУРАГЧ" ХӨТӨЛБӨРИЙН ЭХНИЙ ЭЭЛЖ АМЖИЛТТАЙ ХЭРЭГЖЛЭЭ
2025.06.25 11:33
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Т.АНУЖИН: БИ ЭХ ОРНЫХОО БАЙГАЛИЙН САЙХНЫГ, ХАМТ БАЙГАА ХҮМҮҮСЭЭ ИЛҮҮ ТАНЬЖ МЭДМЭЭР БАЙНА
Гэр хорооллыг нүүрснээс нарны эрчим хүч рүү шилжүүлэх төслийн талаар санал солилцов
ЭНЭ ОНООС ЭХЛЭН 105,627 ӨРХИЙГ ШАТДАГ ХИЙН ТҮЛШИНД ҮЕ ШАТТАЙГААР ХОЛБОХООР ТӨЛӨВЛӨЖ БАЙНА
Өрөвч,нинжин сэтгэлийн боловсрол олгох “EMPATHY EDUCATION”хөтөлбөрт 3000 сурагч хамрагдаад байна
Хорин минутын хотын жишиг бүтээн байгуулалт "Сэлбэ" төслийн барилгын шавыг тавилаа
Төр, хувийн хэвшлийн түншлэлээр “ДУЛААНЫ V ЦАХИЛГААН СТАНЦ” барих төслийг дэмжлээ
24 мега төслийн зургаа нь түгжрэл бууруулах зорилготой, нийтийн тээврийн салбарынх байна
Элэг судлалын клиник төвийг Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн салбар эмнэлэг болголоо
БНХАУ-ын аялал жуулчлалын компанийн удирдлагууд Улаанбаатар хоттой танилцлаа
Монгол Улсын Засгийн газар уяачдынхаа үгээр үг хийж өвөл хаврын наадам хийх зөвшөөрөл олголоо.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн