"Нүүрсний” сонсголын хоёрдахь шат үргэлжилж байна. Энэ үеэр нүүрсний компаниудын улс төрийн хамаарал бүхий албан тушаалтнуудыг танилцуулж буй бөгөөд УИХ-ын гишүүн Ш.Адьшаагийн хамаарал бүхий болон зөвлөхөөр нь ажиллаж байсан Мөнхцэцэгийн талаарх мэдээллийг шинжээч танилцуулсан юм. УИХ-ын гишүүн Ш.Адьшаа энэ талаар тайлбар хийлээ. Тэрбээр “Өнөөдөр би сонсголд ард түмнээ, төрөө хүндлээд ирсэн юм. Ийм гүжир гүтгэлэг Монголын түүхэнд дахин байх юм уу мэдэхгүй байна. 2012 оноос хойш миний бие, миний ах дүү хамаарал бүхий хүмүүс нүүрс худалдан авах болон хөрс хуулалтын бизнес хийсэн бол би хуулийн хариуцлага хүлээхэд бэлэн байна. Би хариуцлагатайгаар хэлж байна. Энэ нүүрсний сонсгол зорилгоосоо хазайлаа. Жинхэнэ гөлөг төөрүүлэх ажиллагаа явж байгаа юм биш үү дээ. Миний хувьд олон хулгай нүүрсний асуудлыг шалгуулж, Хянан шалгалтын сонсгол хийхээр төлөвлөж товыг зарласан байсан. Улс төрийн зорилгоор хэн нэгнийг харлуулах, гол гэрчийг оролцуулахгүй, том хулгайг нуух зорилго агуулах магадлалтай байна. Ганхуягийг яагаад оролцуулахгүй байна вэ. Заавал оролцуулахыг хууль тогтоогчийн хувьд албан ёсоор мэдэгдье. Үнэхээр шинжээч нар хариуцлагагүй байна уу, улс төрийн даалгавар биелүүлээд байна уу гэдэг асуудал үүслээ. Эхний сонсголд нас барсан хоёр иргэнийг дуудсан. Энэ сонсголд дахин нэг нас барсан иргэнийг дуудлаа. Дээрх гурван талийгаачийн гэр бүл төрөл төрөгсдөөс уучлал хүсье” гэв.
"ЭХ ОРОНЧ СУРАГЧ" ХӨТӨЛБӨРИЙН ЭХНИЙ ЭЭЛЖ АМЖИЛТТАЙ ХЭРЭГЖЛЭЭ
2025.06.25 11:33
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Т.АНУЖИН: БИ ЭХ ОРНЫХОО БАЙГАЛИЙН САЙХНЫГ, ХАМТ БАЙГАА ХҮМҮҮСЭЭ ИЛҮҮ ТАНЬЖ МЭДМЭЭР БАЙНА
Гэр хорооллыг нүүрснээс нарны эрчим хүч рүү шилжүүлэх төслийн талаар санал солилцов
ЭНЭ ОНООС ЭХЛЭН 105,627 ӨРХИЙГ ШАТДАГ ХИЙН ТҮЛШИНД ҮЕ ШАТТАЙГААР ХОЛБОХООР ТӨЛӨВЛӨЖ БАЙНА
Өрөвч,нинжин сэтгэлийн боловсрол олгох “EMPATHY EDUCATION”хөтөлбөрт 3000 сурагч хамрагдаад байна
Хорин минутын хотын жишиг бүтээн байгуулалт "Сэлбэ" төслийн барилгын шавыг тавилаа
Төр, хувийн хэвшлийн түншлэлээр “ДУЛААНЫ V ЦАХИЛГААН СТАНЦ” барих төслийг дэмжлээ
24 мега төслийн зургаа нь түгжрэл бууруулах зорилготой, нийтийн тээврийн салбарынх байна
Элэг судлалын клиник төвийг Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн салбар эмнэлэг болголоо
БНХАУ-ын аялал жуулчлалын компанийн удирдлагууд Улаанбаатар хоттой танилцлаа
Монгол Улсын Засгийн газар уяачдынхаа үгээр үг хийж өвөл хаврын наадам хийх зөвшөөрөл олголоо.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ