"Нүүрсний” сонсголын хоёрдахь шат үргэлжилж байна. Энэ үеэр нүүрсний компаниудын улс төрийн хамаарал бүхий албан тушаалтнуудыг танилцуулж буй юм. УИХ-ын гишүүн А.Адъяасүрэнгийн хамаарал бүхий компаниудыг шинжээч танилцууллаа.Түр хороо даргалагч Б.Энхбаяр асуулт асууж, хариулт авсан юм.
Б.Энхбаяр: УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн таныг гишүүн болохоос өмнө билүү хойно уу С зөвшөөрөлтэй холбоотой асуудлаар шалгаж байна гэдэг. Энэ талд тайлбар авъя. А.Адъяасүрэн: УИХ-ын гишүүнээр сонгогдохоос өмнө улс төрийн албан тушаал эрхэлж байгаагүй. 1999 оноос хойш зам тээврийн салбарт үйл ажиллагаа эрхэлж байсан. Жолооны курс ажиллуулж, ажлын байр гаргах үүднээс тээврийн салбар руу орсон. 2016 оноос хойш. Би өнөөдрийг хүртэл чимээгүй, ямар нэгэн тайлбар өгөхгүй явж ирсэн. 2020 он хүртэл намайг хэн ч танихгүй байсан. УИХ-ын сонгуульд оролцуулахгүй гэсэн шалтгаанаар намайг оролдож эхэлсэн. Бизнес эрхлэгчдийг ухвал зээл л гарч ирдэг. Манай эгч нэг хүнд зээл өгсөн тэр хэрэгт намайг холбогдуулж шалгасан. Ноднин нүүрсний хэрэг үүсэх үед дахиад намайг хавчуулчихсан. С зөвшөөрлийн хэрэг нүүрсний хэрэг болчихсон. Зээлийн гэрээг нүүрсний хэрэг болгоод. 2016-2020 онд ардын нам засаглаж байсан. Хулгай эрх мэдэлтэй газар л байдаг. Сөрөг хүчний гишүүдээ дуудчихаад улс төрийн байдлаар харлуулах гээд байгааг би ойлгохгүй байна. АН-д хоёрхон эмэгтэй гишүүн бий. Хоёуланг нь л харлуулсан. С.Одонтуяа гишүүнийг ковидоор саад учруулсан гэж буруутгаж байсан. Компаниудыг шинжээч нараас асуумаар байна. Б.Энхбаяр: Нүүрс тээврийн компаниудаа бүгдийг оффшорт гаргасан байна. Үүнд тайлбар хийнэ үү -А.Адяасүрэн: 2020 оноос УИХ-ын гишүүн болсноос хойш ямар ч бизнесийн үйл ажиллагаанд оролцоогүй. Би мэдэхгүй байна. Тиймээс хариулт алга. Б.Энхбаяр: -Таны 100 мянган ам.долларын хахууль өгсөн хэрэг шүүхэд шилжсэн мэдээтэй байгаа. Би хуульчийн хувьд гайхаад л байна. Хахууль авсан гэдэг хүн яваад байдаг. -Хуулийн зөвлөх Батжаргал: 2020 онд тухайн асуудал үүссэн. Шалгалтын ажил хийсэн, байцаалт ч өгсөн. Манай үйлчлүүлэгч анхнаасаа нэг л мэдүүлэг өгсөн. Доржпалам гэдэг хүн мөнгөн тусламж гуйх гэж хэдэн удаа оролдсон. Боломжгүй байсан учраас би эгчийгээ боломжтой бол туслаарай гэж холбож өгснөө удаа дараа мэдүүлсэн. Үндэслэлгүй болгож хаасан. Гэвч дахиад сэргээсэн байгаа. Яагаад гэдгийг мэдэхгүй гэв.
"ЭХ ОРОНЧ СУРАГЧ" ХӨТӨЛБӨРИЙН ЭХНИЙ ЭЭЛЖ АМЖИЛТТАЙ ХЭРЭГЖЛЭЭ
2025.06.25 11:33
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Т.АНУЖИН: БИ ЭХ ОРНЫХОО БАЙГАЛИЙН САЙХНЫГ, ХАМТ БАЙГАА ХҮМҮҮСЭЭ ИЛҮҮ ТАНЬЖ МЭДМЭЭР БАЙНА
Гэр хорооллыг нүүрснээс нарны эрчим хүч рүү шилжүүлэх төслийн талаар санал солилцов
ЭНЭ ОНООС ЭХЛЭН 105,627 ӨРХИЙГ ШАТДАГ ХИЙН ТҮЛШИНД ҮЕ ШАТТАЙГААР ХОЛБОХООР ТӨЛӨВЛӨЖ БАЙНА
Өрөвч,нинжин сэтгэлийн боловсрол олгох “EMPATHY EDUCATION”хөтөлбөрт 3000 сурагч хамрагдаад байна
Хорин минутын хотын жишиг бүтээн байгуулалт "Сэлбэ" төслийн барилгын шавыг тавилаа
Төр, хувийн хэвшлийн түншлэлээр “ДУЛААНЫ V ЦАХИЛГААН СТАНЦ” барих төслийг дэмжлээ
24 мега төслийн зургаа нь түгжрэл бууруулах зорилготой, нийтийн тээврийн салбарынх байна
Элэг судлалын клиник төвийг Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн салбар эмнэлэг болголоо
БНХАУ-ын аялал жуулчлалын компанийн удирдлагууд Улаанбаатар хоттой танилцлаа
Монгол Улсын Засгийн газар уяачдынхаа үгээр үг хийж өвөл хаврын наадам хийх зөвшөөрөл олголоо.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ