Таваг тавгаар нүүрс зооглосон ах нартай нь мэндлэх гэж Б.Ганхуягийн ар гэрээс сонсголд оролцох нэрийдлээр зочлон очиж гэнэ. Энэ явдал нүүрсний сонсголын эхний шат болж байх үеэр тохиожээ. Өөрөөр хэлбэл Б.Ганхуягийн үгийг хэлэхээр ар гэрээс нь нэр бүхий хүн ордонд хөл тавьжээ. Гэвч Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга, нэмэх нь МАН-ын генсек тэргүүтэн тосон дуудаж уулзсан гэнэ. Ингэхдээ Өмнөговь аймгийн газар нутгийг гадаадын иргэн, хуулийн этгээдэд бэлэглэсэн асуудлыг хэлэлцсэн гэх далбааг олж зохиож л дээ тэр үед. Эх сурвалжийн мэдээлж буйгаар тухайн үед нүүрсний сонсголоос гадна Авлигын шүүхийн асуудлыг яаравчлах, намын генсекийн суудлаа нэг тийш болгохоор хэлэлцжээ. Гэвч Д.Амарбаясгалан хий цохиж уурлаад, Г.Занданшатар дэмжээд Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хоёр сандралдсан гэв.
Улс төрийн өрөгөө эртнээс бэлдсэн Л.Оюун-Эрдэнэ дараагийн сонгуульд Д.Амарбаясгалантай эвлэрэн оролцох хүсэлгүй байгаа. Тиймээс ч энэ удаагийн сонсголд Д.Амарбаясгаланг гэрчээр оролцуулахыг Б.Энхбаярт даалгажээ. Гал дээр тос гэгчээр Д.Амарбаясгалангаас Генсекийн суудлыг Я.Содбаатарт авч өгөх санаагаа У.Хүрэлсүх ил илэрхийлсэн.
Ингэснээр У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнэ нарын нүүрсний тоглогчдыг хөдөлгөөнд оруулж, хэрээ хэрээнийхээ харыг гайхагчийн үлгэр эхэлсэн. Тухайлбал Ц.Элбэгдоржийн фракцын нүүрсчид ил болсон. Хариуд нь Ц.Элбэгдорж зүгээр суугаад намнуулчих хүн биш гэдгээ баталж жагсагчдыг талбайд гаргахаар Х.Баттулгатай тохиролцоонд хүрчээ. Одоо ардчилсан нам бүтэн болсон. Тэд шүдэнд орсон мах, нүдэнд аргасан өргөсөө сугалж, МАН-ын армийг бултаар нь цохихоор тоглож эхэллээ.
Гэвч харамсалтай нь Б.Ганхуяг гэрчээр оролцохгүй. Одоогийн эрх баригчид төдийгүй Х.Баттулгыг ч хөлдөө чирж унах хүн бол ЭТТ ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг хэвээрээ...
Өрөвч,нинжин сэтгэлийн боловсрол олгох “EMPATHY EDUCATION”хөтөлбөрт 3000 сурагч хамрагдаад байна
У.Хүрэлсүх Г.Занданшатарыг, Л.Оюун-Эрдэнэ Х.Нямбаатарыг Ерөнхий сайдад зүтгүүлж магадгүй байна
Хорин минутын хотын жишиг бүтээн байгуулалт "Сэлбэ" төслийн барилгын шавыг тавилаа
Төр, хувийн хэвшлийн түншлэлээр “ДУЛААНЫ V ЦАХИЛГААН СТАНЦ” барих төслийг дэмжлээ
24 мега төслийн зургаа нь түгжрэл бууруулах зорилготой, нийтийн тээврийн салбарынх байна
Элэг судлалын клиник төвийг Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн салбар эмнэлэг болголоо
БНХАУ-ын аялал жуулчлалын компанийн удирдлагууд Улаанбаатар хоттой танилцлаа
Монгол Улсын Засгийн газар уяачдынхаа үгээр үг хийж өвөл хаврын наадам хийх зөвшөөрөл олголоо.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн
Манай улсын зээлжих зэрэглэл B2 болж ахисан ч "Тогтвортой" ангиллаас дээшлээгүй