Исландын баруун өмнөд хэсэгт орших Рейкьянес хойгт хэдэн долоо хоног үргэлжилсэн газар хөдлөлтийн дараа галт уул дэлбэрчээ. Дэлбэрэлт болохоос өмнө Гриндавик загасчдын хотоос 4000 орчим хүнийг нүүлгэн шилжүүлж, ойролцоох "Blue Lagoon" газрын гүний дулааны рашааныг хаасан байна. Тус хотоос хойд зүгт галт уулын дэлбэрэлт орон нутгийн цагаар 22:17 цагт эхэлсэн гэж Исландын цаг уурын албаны мэдээлэв.
Нийслэл Рейкьявик орчмын бүс нутагт өнгөрсөн аравдугаар сарын сүүлээс хойш газар хөдлөлтийн идэвхжил нэмэгдсэн. Газар хөдлөлтийн бөөгнөрөлийг илрүүлснээс хойш ердөө нэг цагийн дараа галт уулнаас лаав цацарч эхэлжээ. Галт уулын дэлбэрэлтийн яг байршил, хэмжээг тогтоохоор эргийн хамгаалалтын нисдэг тэрэг илгээсэн байна. Цаг уурын албаны мэдээлснээр дэлбэрэлт Гриндавик хотоос зүүн хойд зүгт 4 км зайд байсан бөгөөд газар хөдлөлтийн идэвхжил хот руу чиглэж байна.
Галт уулын хагарлын урт нь ойролцоогоор 3.5 км бөгөөд лаав секундэд 100-200 шоо метр хурдтай урсдаг байна. Энэ нь сүүлийн жилүүдэд Рейкьянесийн хойгт болсон дэлбэрэлтээс хэд дахин хүчтэй байв. Галт уулын дэлбэрэлтийг Гриндавикээс зүүн хойд зүгт 42 км-ийн зайд орших Рейкьявик хотоос харж болохоор байжээ.
Ерөнхийлөгч Гудни Йоханнессон хүний амь насыг хамгаалах нь нэн тэргүүний зорилт боловч барилга байгууламжийг хамгаалахын тулд бүх хүчин чармайлт гаргана гэж мэдэгдэв. Өмнө нь 2010 оны дөрөвдүгээр сард Эйяфьяллажокулл галт уулын дэлбэрэлтийн дараа үүссэн үнсэн үүлний улмаас Европын агаарын орон зай хаагдаж байв.
Төрсөн ахыгаа зодож хөнөөсөн этгээдэд 12 жилийн ял оноолоо
2025.01.14 17:39
Зурхай : Өнөөдөр шинэ хувцас өмсөхөд МУУ өдөр
2025.01.14 17:35
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн
Манай улсын зээлжих зэрэглэл B2 болж ахисан ч "Тогтвортой" ангиллаас дээшлээгүй
Сэрэмжлүүлэг : Боомын хүний өвчлөл бүртгэгдсэн энэ үед "МАХ" авахдаа юуг анхаарах вэ
“Гоёл Кашмер”-ийн шинэ салбарын нээлтийн үеэр бүх ноолууран бүтээгдэхүүн 20 хувь хямдарна
Италийн Ерөнхийлөгч улс төрийнх нь асуудалд оролцохгүй байхыг Илон Маскт анхааруулав
ЧУУЛГАН : Цөмийн энергийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.
Дүнжингаравын уулзварт гарсан ослоос учирсан нийт хохирлыг 5.4 тэрбум гэж тогтоожээ
Тамхины хяналтын тогтолцоог сайжруулахад Австрали улстай хамтрахаар санал солилцлоо