surag.mn
facebookinstagramtwitteryoutube
1 минут унших

2023 оны хамгийн хүчирхэг армиудыг нэрлэлээ

2023 оны хамгийн хүчирхэг армиудыг нэрлэлээ

"Global Firepower" байгууллагаас 2023 оны хамгийн хүчирхэг армиудыг нэрлэлээ. Нийт 145 улсын армийг техник хэрэгслийн боловсронгуй байдал, санхүү, газарзүйн байршил, нөөц зэрэг олон хүчин зүйлийг харгалзан үзэн жагсаажээ. Гэхдээ энэ нь улс орны цөмийн цохилт өгөх хүчин чадлыг оролцуулалгүйгээр, ердийн байр сууринаас цэрэг армийг үнэлдэг гэдгийг онцлон тэмдэглэх нь зүйтэй.

3: ХЯТАД

Хятад улс сүүлийн жилүүдэд дэлхийн үйл хэрэгт илүү идэвхтэй үүрэг гүйцэтгэж байгаа тул цэргийн хүчээ хурдацтай нэмэгдүүлж байна. "Global Firepower" компани Хятадыг хүн хүч, усан флотын хүч чадлаараа нэгдүгээрт жагсаав.
"Хятад улс эдийн засгийн хувьд, хүн хүчний хувьд онцгой давуу талтай бөгөөд тэнгис, агаарын болон хуурай замын байлдааны хүчин чадлыг нэмэгдүүлэхэд гол анхаарлаа хандуулж байна" гэж Global Firepower хамгийн сүүлд гаргасан чансаадаа дурджээ.
Хэрэв энэ хандлага үргэлжилбэл Хятад улс "АНУ-ын дэлхийн цэргийн гол дайсан болно" гэдгийг онцлов.
Тайванийн эргэн тойронд хурцадмал байдал үүсээд байгаа бөгөөд Бээжин нь мөн Өмнөд Хятадын тэнгисийг өөрийн нутаг дэвсгэр хэмээн зарлаж, олон жижиг арлуудад цэргийн оролцоотой болсноор бүс нутгийн хурцадмал байдлыг нэмэгдүүлж байна.
Global Firepower-ийн мэдээлснээр, Хятад улс 2023 оны дөрөвдүгээр сарын байдлаар 761 сая гаруй хүнтэй, 50 устгагч байлдааны хөлөг онгоц, 78 шумбагч онгоц, бусад олон цэргийн хүчний нөөцтэй байна.

Warships and fighter jets of Chinese People's Liberation Army (PLA) Navy take part in a military display in the South China Sea in April 2018.
2: ОХУ

2022 оны хоёрдугаар сард Украиныг эзлэн түрэмгийлснээс хойш армийнх нь нэр хүнд унасан ч Орос улс "Global Firepower"-ийн чансааны хоёрдугаар байрыг хадгалж үлдлээ.
"Хөрш Украинтай харьцуулахад хүн хүч, материаллаг давуу талтай хэдий ч дайн нь Оросын цэргийн чадавхи дахь гол хязгаарлалтыг харуулсан" гэж Global Firepower мэдэгдэв. Хятад улс дэд байрт ороход ойртож байна.
"Global Firepower" нь нисэх онгоцны нийт флотын хүчин чадал, нийт тээврийн флотын хүчин чадлаараа Оросыг хоёрдугаарт жагсаав. 2023 оны аравдугаар сарын байдлаар Орос улс 4100 гаруй цэргийн нисэх онгоцтой гэж мэдэгджээ.
Орос дайн хийж эхэлснээс хойг олон удаа цэргийн бүтэлгүйтэлтэй тулгарч, ихээхэн хэмжээний техник хэрэгслээ, ялангуяа танкаа алдсан. Илүү сул дайсан болох Украиныг богино хугацаанд байлдан дагуулж чадаагүй нь ОХУ-ын цэргийн чадавхийг дахин дүгнэхэд хүргэжээ.
Хэдийгээр газрын тулаанд их хохирол амссан ч Оросын нисэх хүчин, тэнгисийн цэргийн хүчин сайн дайтаж байна. Мөн Орос улс цөмийн зэвсгийн нөөцөөрөө дэлхийд тэргүүлдэг.

A military parade on Victory Day in Red Square, Moscow, Russia, in May 2022, to mark the 77th anniversary of the victory over Nazi Germany in World War II.
1: АНУ

Батлан хамгаалахын чадамжаа нэмэгдүүлэх Хятадын  олон жилийн хүчин чармайлт нь зөрүүг багасгасаар байгаа ч АНУ-ын арми чансааны тэргүүлэгч байр сууриа хадгалсаар байна. "Global Firepower"-ийн хэлснээр АНУ материал, санхүү, нөөцийн үндсэн ангилалд  тэргүүлжээ. Тус улс технологийн хувьд дэлхийг тэргүүлдэг гэж онцолжээ.
АНУ нь 92 сөнөөгч хөлөг, 11 нисэх онгоц тээвэрлэгч усан онгоцтой бөгөөд "Global Firepower"-ийн чансааны олон салбарт нэгдүгээрт ордог. Агаарын хүчинд 2023 оны долдугаар сарын байдлаар 13,300 нисэх онгоц, 983 довтолгооны нисдэг тэрэгтэй байна.
Мөн 750 тэрбум ам.доллараас давсан хамгийн том батлан хамгаалахын төсөвтэй нь Хятадаас гурав дахин их.
Орос улс 2022 онд Украин руу түрэмгийлсний хариуд АНУ-аас Европт 20,000 цэрэг нэмж байршуулснаар тив даяар нийт 100,000 гаруй цэргийг хуримтлуулаад байна. АНУ-аас 2014 оноос хойш Украинд 47 тэрбум гаруй ам.долларын цэргийн тусламж үзүүлжээ.

Members of the 82nd Airborne Division of the U.S. Army walk on the tarmac at Pope Field ahead of deployment to Poland from Fort Bragg, North Carolina, in February 2022.
Цэрэг, армийн чансаагаараа
4. Энэтхэг
5. Их Британи
6. Өмнөд Солонгос
7. Пакистан
8. Япон
9. Франц
10. Итали улсууд бичигдэж байна.
ЭХ СУРВАЛЖ: BUSINESS INSIDER

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.

Шинэ сэтгэгдэл нэмэх

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

№1