Гадаадын тусламж гацсан тул зарим бүс нутагт цэргийн ажиллагаагаа цомхотгохоос өөр аргагүйд хүрснийг Украин анхаарууллаа.
"Арми бүх фронтын шугам дагуу сумны хомсдолд орсон нь том асуудал үүсгээд байна. Энэ нь АНУ болон Европын холбооны олон тэрбум ам.долларын тусламж улс төрийн хэрүүл маргаанаас болж зогссонтой холбоотой. Украины армид их бууны сум хомс байна. Бидэнд байгаа нь хэрэглээ хангаж хүрэхээргүй байна. Тиймээс бид сумны хуваарилалтаа дахин хийж, зарим цэргийн ажиллагааг цомхотгож байна. Гадаадын тусламж багасч байгаа нь байлдааны талбарт нөлөө үзүүлж, тактикаа өөрчлөхөд хүргэж байна" гэж генерал Олександр Тарнавский хэлэв.
Өөрөөр хэлбэл, зарим хэсэгт довтолгоогоо үргэлжлүүлж байгаа бол зарим хэсэгт хамгаалалтын горимд шилжихэд хүрчээ.
АНУ-ын Конгресс дахь бүгд найрамдах намынхан энэ сарын эхээр Украинд зориулах 60 тэрбум ам.долларын багцад хориг тавьсан. Үүний дараа Унгар улс Европын холбооны 55 тэрбум ам.долларын тусламжийн хэлэлцээрт мөн хориг тавьжээ. Гэхдээ Европын холбооны бусад удирдагч Украиныг дэмжлэггүй үлдээхгүй гэдгээ мэдэгдсэн.
Европын холбоо ирэх оны гуравдугаар сар гэхэд нэг сая их бууны сум илгээнэ гэж амласан ч одоогийн байдлаар ердөө 480 мянгыг нийлүүлжээ.
Эх сурвалж: BBC
"Air Busan" онгоцны гал тээшний хэсгээс гарчээ
2025.01.28 18:05
Бээжин юанийн ханш уналтыг удаашруулж чадна
2024.11.19 13:03
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Т.АНУЖИН: БИ ЭХ ОРНЫХОО БАЙГАЛИЙН САЙХНЫГ, ХАМТ БАЙГАА ХҮМҮҮСЭЭ ИЛҮҮ ТАНЬЖ МЭДМЭЭР БАЙНА
Гэр хорооллыг нүүрснээс нарны эрчим хүч рүү шилжүүлэх төслийн талаар санал солилцов
ЭНЭ ОНООС ЭХЛЭН 105,627 ӨРХИЙГ ШАТДАГ ХИЙН ТҮЛШИНД ҮЕ ШАТТАЙГААР ХОЛБОХООР ТӨЛӨВЛӨЖ БАЙНА
Өрөвч,нинжин сэтгэлийн боловсрол олгох “EMPATHY EDUCATION”хөтөлбөрт 3000 сурагч хамрагдаад байна
Хорин минутын хотын жишиг бүтээн байгуулалт "Сэлбэ" төслийн барилгын шавыг тавилаа
Төр, хувийн хэвшлийн түншлэлээр “ДУЛААНЫ V ЦАХИЛГААН СТАНЦ” барих төслийг дэмжлээ
24 мега төслийн зургаа нь түгжрэл бууруулах зорилготой, нийтийн тээврийн салбарынх байна
Элэг судлалын клиник төвийг Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн салбар эмнэлэг болголоо
БНХАУ-ын аялал жуулчлалын компанийн удирдлагууд Улаанбаатар хоттой танилцлаа
Монгол Улсын Засгийн газар уяачдынхаа үгээр үг хийж өвөл хаврын наадам хийх зөвшөөрөл олголоо.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ