Эх, хүүхдийн эрүүл мэндийн төлөө 38 дахь жилдээ тасралтгүй үйл ажиллагаа явуулж буй Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн хамт олон 2023 онд хийсэн ажлаа дүгнэж, ирэх оны зорилтоо тоодорхойлдог уламжлалт тайлангийн хурлаа зохион байгууллаа.
Энэ он тус төвийн хувьд амжилт ололтоор дүүрэн жил байсныг ЭХЭМҮТ-ийн ерөнхий захирал Ш.Алтантуяа хурлыг нээж хэлсэн үгэндээ онцлоод “Бид энэ жил баг хамт олноороо Монгол Улсад эмчлэх боломжгүй байсан ургаас урагт цус юүлэх хам шинжийн үеийн лазер мэс засал, зүрхний хүнд гажгийн үед шунтын мэс заслын эмчилгээг амжилттай нэвтрүүлээд байна. Мөн ДЭМБ-аас хүүхдийн хорт хавдрын хамгийн чанартай эмийг таван жилийн турш бүрэн хангахаар болсон.
Үүнээс гадна энэ он бол их бүтээн байгуулалтын жил байлаа. Бид Эх барих эмэгтэйчүүдийн эмнэлгийн Төрөх өрөө, Төрсний дараах тасаг, Хүүхдийн эмнэлгийн Мэс заслын тасагтаа иж бүрэн засвар хийж, Үргүйдлийн төвтэй болсон.
Нөхөн үржихүйн зөвлөх поликлиник, Перинаталогийн төвийн барилгын явц 90 хувьтай байгаа бол ажилчдын хүүхдийн цэцэрлэгийн барилгын ажил ид явагдаж байна.
Бид ажилтнуудынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэх зорилгоор нийт ажиллагсаддаа 60 хүртэлх хувийн үр дүнгийн урамшуулалд 1,5 тэрбум, бүтээмжийн урамшуулал, эмнэлзүйд мэргэшсэн байдлын урамшуулалд 2,3 орчим тэрбум төгрөгийг оны эхний хоёр улиралд олгоод байна” хэмээн олсон ололт, гаргасан амжилтынхаа талаар товч танилцуулсан.
Ш.Алтантуяа захирал ажиллагсдынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэх, амьдралын чанарыг дээшлүүлэхэд чиглэсэн олон төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр төлөвлөж буйгаа ч дуулгасан. Тухайлбал, хүний нөөцийг хөгжүүлэх, нотолгоонд суурилсан сувилахуйн тусламж, үйлчилгээг эрчимжүүлэх зорилгоор "Ажлын гарааг ЭХЭМҮТ-өөс" уриатай тэтгэлэгт хөтөлбөрийг зарласнаар 27 сувилагч, эх баригчаар бүл нэмжээ.
UNICEF : Хурдан морины хаврын уралдаан ба Хүүхдийн эрх
2025.01.29 16:30
Бямба гаригаас автобусны тариф 1000 төгрөг болно
2025.01.29 16:00
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Т.АНУЖИН: БИ ЭХ ОРНЫХОО БАЙГАЛИЙН САЙХНЫГ, ХАМТ БАЙГАА ХҮМҮҮСЭЭ ИЛҮҮ ТАНЬЖ МЭДМЭЭР БАЙНА
Гэр хорооллыг нүүрснээс нарны эрчим хүч рүү шилжүүлэх төслийн талаар санал солилцов
ЭНЭ ОНООС ЭХЛЭН 105,627 ӨРХИЙГ ШАТДАГ ХИЙН ТҮЛШИНД ҮЕ ШАТТАЙГААР ХОЛБОХООР ТӨЛӨВЛӨЖ БАЙНА
Өрөвч,нинжин сэтгэлийн боловсрол олгох “EMPATHY EDUCATION”хөтөлбөрт 3000 сурагч хамрагдаад байна
Хорин минутын хотын жишиг бүтээн байгуулалт "Сэлбэ" төслийн барилгын шавыг тавилаа
Төр, хувийн хэвшлийн түншлэлээр “ДУЛААНЫ V ЦАХИЛГААН СТАНЦ” барих төслийг дэмжлээ
24 мега төслийн зургаа нь түгжрэл бууруулах зорилготой, нийтийн тээврийн салбарынх байна
Элэг судлалын клиник төвийг Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн салбар эмнэлэг болголоо
БНХАУ-ын аялал жуулчлалын компанийн удирдлагууд Улаанбаатар хоттой танилцлаа
Монгол Улсын Засгийн газар уяачдынхаа үгээр үг хийж өвөл хаврын наадам хийх зөвшөөрөл олголоо.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн