Ромын пап лам Францис Католик шашны номлогч нар сүмийн энгийн зан үйл, мөргөлийн нэг хэсэг биш тохиолдолд ижил хүйстэй хосуудыг ивээж болно гэж шийдсэнийг Ватикан даваа гарагт /2023.12.18/ мэдэгджээ.
2021 онд Ватиканаас гаргасан тогтоолыг энэхүү шийдвэр нь хүчингүй болгож буй. Мөн Гэгээн ширээт улс ижил хүйстэй хосуудыг ивээх нь хэвийн бус нөхцөл байдлыг хуульчлах биш Ертөнцийн эзэн бүгдийг хүлээн авдаг гэдгийг харуулж буй бэлэг тэмдэг гэсэн байна.
Тус шийдвэрийн талаарх баримт бичиг дээр номлогчид тохиолдол бүрийг тус тусад нь авч үзэж, өөр шийдвэр гарган энгийн ивээлээр дамжуулан Ертөнцийн эзний тусламжийг эрэлхийлж байх магадлалтай хүмүүсийг сүмд ойртохоос хориглох ёсгүй гэж бичжээ.
Баримт бичигт ивээлийг хуримын ёслолтой ямар нэгэн байдлаар холбож болохгүй, гэрлэх ёслолын хувцас, заншил, үг хэллэг оролцуулалгүй хийх ёстой гэж нэмж бичсэн байна.
Ватикан ижил хүйстэндээ татагдах нь гэм биш харин ижил хүйсийн үйлдэл хийх нь гэм гэж заадаг. Францис 2013 онд Пап ламаар сонгогдсоны дараа дэлхий даяар 1.35 гаруй гишүүнтэй Католик сүмийг ЛГБТ хүмүүст илүү нээлттэй болгох тал дээр ажилласаар ирсэн юм.
ЛГБТ хүмүүст сүмийн үйлчилгээ үзүүлдэг Иезуит урсгалын Америк номлогч Жеймс Мартин энэхүү шийдвэрийг сайшааж, томоохон дэвшил гэсэн байна. Харин АНУ-ын Нотре Дам их сургуулийн теологийн профессор Улрих Л.Леннер шинэ удирдамж нь үл ойлголцолд хүргэж, төөрөгдөл үүсгэх болно гэж хэлжээ.
Эх сурвалж: Reuters
“МИНИЙ МӨРӨӨДЛИЙН ХОТ-2040” уралдааны шилдгүүд тодорлоо
2025.06.23 11:27
Налайх дүүрэгт менингококкийн халдвар бүртгэгджээ
2025.01.29 16:06
"Air Busan" онгоцны гал тээшний хэсгээс гарчээ
2025.01.28 18:05
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Т.АНУЖИН: БИ ЭХ ОРНЫХОО БАЙГАЛИЙН САЙХНЫГ, ХАМТ БАЙГАА ХҮМҮҮСЭЭ ИЛҮҮ ТАНЬЖ МЭДМЭЭР БАЙНА
Гэр хорооллыг нүүрснээс нарны эрчим хүч рүү шилжүүлэх төслийн талаар санал солилцов
ЭНЭ ОНООС ЭХЛЭН 105,627 ӨРХИЙГ ШАТДАГ ХИЙН ТҮЛШИНД ҮЕ ШАТТАЙГААР ХОЛБОХООР ТӨЛӨВЛӨЖ БАЙНА
Өрөвч,нинжин сэтгэлийн боловсрол олгох “EMPATHY EDUCATION”хөтөлбөрт 3000 сурагч хамрагдаад байна
Хорин минутын хотын жишиг бүтээн байгуулалт "Сэлбэ" төслийн барилгын шавыг тавилаа
Төр, хувийн хэвшлийн түншлэлээр “ДУЛААНЫ V ЦАХИЛГААН СТАНЦ” барих төслийг дэмжлээ
24 мега төслийн зургаа нь түгжрэл бууруулах зорилготой, нийтийн тээврийн салбарынх байна
Элэг судлалын клиник төвийг Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн салбар эмнэлэг болголоо
БНХАУ-ын аялал жуулчлалын компанийн удирдлагууд Улаанбаатар хоттой танилцлаа
Монгол Улсын Засгийн газар уяачдынхаа үгээр үг хийж өвөл хаврын наадам хийх зөвшөөрөл олголоо.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ