ХААН Банк орон нутгийн бизнес эрхлэгчдэд тусгайлан үйлчилгээ үзүүлэх жишиг “Бизнес төв”-ийг өчигдөр Орхон аймагт, өнөөдөр Дархан-Уул аймагт ашиглалтад орууллаа. Нийслэлд 11 байршилд бизнес эрхлэгчдэд зориулсан ийм нэгж үйл ажиллагаа явуулж буй бол аймгуудаас салхийг нь хагалж, аж үйлдвэржсэн хоёр томоохон аймгийг сонгон ХААН Банк бизнес эрхлэгчдэд санхүүгийн үйлчилгээгээ улам бүр ойртуулж, хүртээмжийг нь нэмэгдүүлээд байна.
Монголын газар тариалангийн төв бүсэд оршдог Дархан-Уул аймгийн хувьд хүн амын мах махан бүтээгдэхүүний хэрэгцээний 30%, сүү сүүн бүтээгдэхүүний 90%, гурил гурилан бүтээгдэхүүний 70% гаруй хувийг, төмс, хүнсний ногооны хэрэгцээг 100 хувь өөрийн үйлдвэрлэлээр бүрэн хангадаг төдийгүй 100 хувь орлогоороо санхүүждэг аймаг гэдгээрээ онцлог. Түүнчлэн Монгол Улсын аж үйлдвэрийн томоохон төв төдийгүй эрчим хүчний үйлдвэрлэл, газар тариалан, эрчимжсэн мал аж ахуй, оёдол, савхин эдлэл, хүнсний бүх төрлийн үйлдвэрлэл, үйлчилгээ тэр тусмаа барилгын материалын үйлдвэрлэл тус аймагт эрчимтэй хөгжиж байна. Энэ ч үүднээсээ Улаанбаатар хотоос шилжин суурьших хүн амын тоо жилээс жилд нэмэгдэж, бизнес эрхлэгч, аж ахуйн нэгжүүдийн тоо өсөж буй. ХААН Банк бизнес эрхлэгчдийг бодитоор дэмжих, санхүүжилтийн таатай боломжууд санал болгох, зөвлөгөө мэдээлэл өгөх “Бизнес төв” Дархан-Уул аймагт байгуулсан нь цагаа олсон, хэрэгцээтэй үйлчилгээ гэдгийг иргэд онцолж байна.
Бизнес төвийн нээлтэд Дархан-Уул аймгийн удирдлагууд, тус аймаг дахь Монголбанк, Худалдаа аж үйлдвэрийн танхимын төлөөлөл, жижиг дунд бизнес эрхлэгчид хүрэлцэн ирсэн бөгөөд энэ үеэр Төв банкны захирал, менежерүүд сонирхолтой сургалт зохион байгуулж, харилцагчдын сонирхсон асуултад хариулсан юм.
Эрхэм бизнес эрхлэгч та Дархан-Уул аймагт үйл ажиллагаа явуулдаг бол ХААН Банкны Дархан төв салбарын 3-р давхарт нээгдсэн “Бизнес төв”-ийг зорьж очин тав тухтай, тохилог орчинд санхүүгийн цогц үйлчилгээг түргэн шуурхай авч, бизнесээ өргөжүүлээрэй.
Дашваанжилын захирал, жолооч хоёрыг яллагдагчаар татлаа
2024.11.14 10:00
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн
Манай улсын зээлжих зэрэглэл B2 болж ахисан ч "Тогтвортой" ангиллаас дээшлээгүй
Сэрэмжлүүлэг : Боомын хүний өвчлөл бүртгэгдсэн энэ үед "МАХ" авахдаа юуг анхаарах вэ
“Гоёл Кашмер”-ийн шинэ салбарын нээлтийн үеэр бүх ноолууран бүтээгдэхүүн 20 хувь хямдарна
Италийн Ерөнхийлөгч улс төрийнх нь асуудалд оролцохгүй байхыг Илон Маскт анхааруулав
ЧУУЛГАН : Цөмийн энергийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.
Дүнжингаравын уулзварт гарсан ослоос учирсан нийт хохирлыг 5.4 тэрбум гэж тогтоожээ
Тамхины хяналтын тогтолцоог сайжруулахад Австрали улстай хамтрахаар санал солилцлоо