surag.mn
facebookinstagramtwitteryoutube
1 минут унших

Б.Ганхуяг: ЭТТ ХК-ийн дэмжлэгээр МАН  олон сонгууль дамнан үнэмлэхүй ялалт авч чадсан нь үнэн

Б.Ганхуяг: ЭТТ ХК-ийн дэмжлэгээр МАН  олон сонгууль дамнан үнэмлэхүй ялалт авч чадсан нь үнэн

Шүүгдэгч Б.Ганхуягийг УИХ-ын хянан шалгах түр хорооны сонсголд оролцуулах боломжгүй гэдгийг шүүхээс мэдэгдсэн. Тэрээр УИХ-ын хянан шалгах түр хорооноос зохион байгуулж буй “Нүүрсний сонсгол”-д оролцож чадаагүй юм.

Тэгвэл Б.Ганхуяг цагдан хорих 461-р ангиас “Б.Ганхуяг миний  Монгол Улсын Их Хурлын Ажлын хэсгээс зохион байгуулж байгаа “Нүүрсний сонсгол”-д хэлэх үг, байр суурь, асуултын томьёолол”  захидлыг “Өдрийн сонин” нийтэлжээ. Тэрээр сонсголд гэрчээр оролцохдоо “Сонсгол ямар шийдвэр гаргаж чадах вэ? Надад болон миний гэр бүлд ямар баталгаа өгч чадах вэ? Эрх зүйн хамгаалалт гаргаж өгнө үү? гэдгийг асуусан байна.

Түүний захидлаас онцлох эшлэлийг хүргэж байна.

Бүтэн жил гаруй хугацаанд намайг тэнд хорьж, надтай хамаарал бүхий бүх хүнийг хуулийн дарамтад байлгаж байгаад УИХ, ЗГ, намууд, бүх хэвлэл мэдээлэл зөвхөн над руу буюу нэг хүн рүү ичгүүртэйгээр дайрч, гүтгэж, харлуулж, энэ нийгэмд байгаа бүх муу муухайг нэг хүн рүү чихэж, өөрсдийн үйлдсэн хэрэг, бузар булхайг хүртэл тохох гэж зүтгэсэн нь дэндүү арчаагүй байлаа.

Би Эрдэнэс Тавантолгой ХК-д ямар ч улстөрчийг, бүлэглэлийг, тэр дотроо нүүрсний гэх хууль бусаар олон жил хөгжсөн хятад эзэдтэй компанийг огт ойртуулдаггүй, давруулдаггүй байсан нь үнэн. Тэрнийхээ гайг, өшийг өнөөдөр үзэж өөрийгөө ч гэр бүлээ, өөрийгөө ч, гэр бүлээ, өрөөлийг ч зовоож байгаа байх. Үнэндээ ажилд хүн оруулахыг шахахаас эхлээд тэр ч тендер, энэ ч гэрээг тэрэнд, энэнд өг гэх нь наад захын хэрэг байсан. Тэдний даварсан санаа, дураар аашлалт, зоргоороо зорилгыг зогсоож ойтуулаагүйдээ олон ч улстөрчдийн дургүй зэвүүг хүргэсэн нь тодорхой.

Хийсэн зүйл, хэлэх үгтэй байх сайхан. Улаанбаатарын утааг багасгасан нь үнэн. Ковидыг ард нийтээрээ давах ажлын 50 хувийг бид үүрсэн нь үнэн. Улаанбаатарын утаа буурсны ачаар, ковидыг амжилттай давж гарсны үрээр, ЭТТ ХК-ийн дэмжлэгээр бүтсэн бүх ажлын үр дүнгээр манай нам олон сонгууль дамнан үнэмлэхүй ялалт авч чадсан нь үнэн.

Би, бид дур мэдэн том толгойлж хийсэн ажил нэг ч байхгүй, бүх зүйл шийдвэрийн хүрээнд хэрэгжиж байсан. Өөрөөр хэлбэл ҮАБЗ-ийн дөрвөн зөвлөмж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн дөрвөн шийдвэр, УИХ-ын 11 тогтоол, Засгийн газрын 59 тогтоол, тэмдэглэл, Ерөнхий сайдын зургаан захирамж, УУХҮЯ-ны сайдын 68 удаагийн шийдвэр, чиглэл, удирдамж, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн ТУЗ, гүйцэтгэх захирлын 93 удирдамж, шийдвэр, “ЭТТ” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурал, ТУЗ-ийн 180 гаруй тогтоол, эрх олгосон шийдвэр, төсөл зэрэг 427 шийдвэрийг удирдлага болгож, хэрэгжилтийг нь ханган ажилласан.

Өндөр ашигтай, зөрчилгүй, бизнес зарчмаар ажиллаж байсан компанийн үйл ажиллагааг өнгөрсөн зуунд хүчин төгөлдөр үйлчилж байсан 1991 оны БНМАУ-ын хуулийг хэрэглэж хууль бус шийдвэрээр “Онц байдал” гэгчийг “ЭТТ” ХК дээр зарлаж, социалист үе рүү буцаж алхлаа.

 

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.

Шинэ сэтгэгдэл нэмэх

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

№1