Өчигдөр /2023.12.21/ хоёр дахь шатны сонсголын дөрөв дэхь өдөр “Тавантолгой-Зүүнбаян”, “Тавантолгой-Гашуунсухайт” төмөр зам болон "Бодь-Интернэйшнл" компанийн Богдхан төмөр замын асуудлыг сонсов.
Энэ үеэр УИХ-ын гишүүн С.Ганбаатар, “Голомт”-ын Д.Баясгаланг магтсаныг Ерөнхий сайд асан С.Баяр шүүмжилж, “даапаалжээ”.
УИХ-ын гишүүн С.Ганбаатар “Үг хэлэх аргагүй болтол баярлаж байна. Үндэсний компаниуд бүгдээрээ "Бодь" шиг сайхан үр дүнтэй ажиллаасай. Манай Засгийн газар, улстөрчид арай дэндүү өгөөмөр, сайхан сэтгэлтэй байнa” хэмээжээ.
Ерөнхий сайд асан С.Баяр өөрийн цахим хуудаснаа “Үг хэлэх аргагүй болтол…" хэмээн үнэмшил муутай л туулаа. Муулж мөнгө олдог байснаа одоо магтаж олдог болох хэцүү байгаа бололтой. Тавилт дээрээ анхаармаар аж. Гэхдээ л хорвоогийн хамаг зовлонг нуруундаа үүрч, нүүрэндээ буулгаж царайлсан улстөрийн энэ уран сайханчид хэдэн бор юм өгнө биз дээ, Баясаа захирал аа?” гэжээ.
Тавантолгой-Гашуунсухайт чиглэлд 270 км төмөр замын гүйцэтгэгчээр Голомтын Д.Баясгалан ажилласан. Үүнээс тэрбум ам.доллар халаасалсан гэж бичигддэг. Санхүүжилтийн схем нь, "Эрдэнэс Тавантолгойн нэг тонн нүүрсийг 60 ам.доллароор тооцож, нийт 1.5 сая тонн нүүрс авах байдлаар 246 тэрбум орчмыг урьдчилж авах хэлцэл хийгдсэн талаар хэвлэлүүд мэдээлж байв. Төмөр замын бүх мөнгө Д.Баясгалан руу урсан, гол санхүүжилтийг нь Б.Ганхуягийн удирдаж байсан ЭТТ өгч байв. Голомтын Д.Баясгалан нь Ерөнхийлөгч асан Х.Баттулгатай төмөр замын төслүүд дээр ойртон нөхөрлөсөн. Харин У.Хүрэлсүхийн эхнэртэй Д.Баясгалан нэг анги бөгөөд өмнөх парламентын үед гишүүдийн мандат авах, Засгийн газрыг далд ивээн тэтгэх мэт тодорхой ажлуудад оролцсоор ирсэн нэгэн.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн
Манай улсын зээлжих зэрэглэл B2 болж ахисан ч "Тогтвортой" ангиллаас дээшлээгүй
Сэрэмжлүүлэг : Боомын хүний өвчлөл бүртгэгдсэн энэ үед "МАХ" авахдаа юуг анхаарах вэ
“Гоёл Кашмер”-ийн шинэ салбарын нээлтийн үеэр бүх ноолууран бүтээгдэхүүн 20 хувь хямдарна
Италийн Ерөнхийлөгч улс төрийнх нь асуудалд оролцохгүй байхыг Илон Маскт анхааруулав
ЧУУЛГАН : Цөмийн энергийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.
Дүнжингаравын уулзварт гарсан ослоос учирсан нийт хохирлыг 5.4 тэрбум гэж тогтоожээ
Тамхины хяналтын тогтолцоог сайжруулахад Австрали улстай хамтрахаар санал солилцлоо