Нэг ес эхэлж, идэр жавар дайрлаа. Улс даяар шатахуун болон эрчим хүчний хувьд хүндхэн нөхцөлд орж, хүн бүр яах вэ гэж санал уралдуулж сууна. Ганцхан крантаар манай улсын хувь заяаг Оросууд базаж байгааг улсаараа харж байна.
Б.ЧОЙЖИЛСҮРЭН, Л.ХАЛТАР САЙДААС ГАДНА ЕРӨНХИЙ САЙДЫН АХЛАХ ЗӨВЛӨХ Д.АМГАЛАНБААТАР НАР ОХУ-ЫГ ЗОРИВ
Засгийн газраас ажлын хэсэг гаргаж, ОХУ-ыг зорьж байгаа нь асуудал бол өнөөдрийн бодит дүр төрх. Эцэг эхийн гар харж өссөн хүүхэд шиг чадамжгүй байгааг илтгэж байгаа юм. Энэ удаа аюулын крантыг гуйж нээлгэх зорилготой ажлын хэсэгт Б.Чойжилсүрэн сайдаас гадна Зам тээврийн хөгжлийн дэд сайд Л.Халтар, Ерөнхий сайдын ахлах зөвлөх Д.Амгаланбаатар нарын албаныхан багтжээ. Тэдний ОХУ-ыг зорьсон зорилго нь манайд нийлүүлдэг шатахуун болон эрчим хүчний хэмжээг нэмүүлэх, III цахилгаан станцын өргөтгөлийн бүтээн байгуулалтад шаардлагатай тус улсаас ирүүлсэн үнийн саналыг багасгах асуудлыг ярилцах аж. Учир нь Оросууд энэ ажлын өргөтгөлд хэт өндөр үнийг манай улсад ирүүлсэн байжээ.
Албаныхан хэлэхдээ "ОХУ нь 110 мянган тонн дизель түлш, 50 мянган тонн АИ92 автобинзен, 340 мегаватт эрчим хүчээ нийлүүлдэгээрээ нийлүүлж байгаа. Хязгаарласан зүйлгүй. Зөвхөн манай дотоодын хэрэглээ огцом нэмэгдээд байна" гэж бурж байгаа. Гэвч бодит байдал дээр дүүргүүдэд ээлжилж цахилгаан тасарч, ШТС-иудад иргэд дугаарласаар байна.
Хамгийн сонирхолтой нь ОХУ-аас манай улсыг Францтай ураны төсөлд хамтрах болсонд дургүйцэж цаашлаад Ерөнхийлөгч В.В.Путины санаачилж байгуулсан Евроазийн эдийн засгийн холбоонд орохыг шахаж байгаатай холбон тайлбарлаж байгаа. Тиймээс ч тэд ганцхан нэг л өглөө эрчим хүчийг хязгаарлахаар болсон явдал. Ингэхдээ шөнө 04.00 цагт мэдэгдэл ирүүлж, биднийг энд нэлээн сандаргасны дараа Орос, Монголын Засгийн газар хоорондын комиссын дарга А.А.Козлов нь "За за болилоо" гэж хоёр орны сайд нарын харьцдаг дундын телеграмм группт чат хэлсэн байдаг.
Судлаачид хэлэхдээ саяхан украинчууд ОХУ-ын БНХАУ-тай холбогддог Сибирийн хурдын замын хоёр хэсгийг дэлбэлсэн. Энэ хэсгээр тээвэр хийх боломжгүй болсон манай төмөр замаар нефтээ зөөж валютаа олж байгаа. Тэд БНХАУ гэх том зах зээл рүү шатахуунаа ихээр гаргаж валютаа олохоор ажиллаж байгаа. Манай бүдүүн царигтай, хоцрогдсон төмөр замаар боломжит хэмжээндээ зөөж чадахгүй байгаа нь бидний шатахууны хэрэглээг багасгахад ч нөлөөлж байна гэж буй.
Т.Мөнхсайхан : Одоо бүх эмийг цахим жороор олгох боломж бүрдлээ.
2024.11.13 13:43
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
“Гоёл Кашмер”-ийн шинэ салбарын нээлтийн үеэр бүх ноолууран бүтээгдэхүүн 20 хувь хямдарна
Италийн Ерөнхийлөгч улс төрийнх нь асуудалд оролцохгүй байхыг Илон Маскт анхааруулав
ЧУУЛГАН : Цөмийн энергийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.
Дүнжингаравын уулзварт гарсан ослоос учирсан нийт хохирлыг 5.4 тэрбум гэж тогтоожээ
Тамхины хяналтын тогтолцоог сайжруулахад Австрали улстай хамтрахаар санал солилцлоо
Хятадад цэнгэлдэх хүрээлэн рүү машинтай этгээд дайрч орсны улмаас 35 хүн амиа алджээ
2050 он гэхэд Монголд зудын эрсдэлээс болж нийт нутгаар хуурайшилт явагдана
Ипотекийн зээлд хамрагдсан иргэдийн 60 хувь нь хоёр, гурав дахь байраа авчээ
ГССҮТ-ийн эмч нар ясны хорт хавдартай хэсэгт хиймэл үе суулгах мэс заслыг амжилттай хийлээ