УИХ-аас байгуулсан Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явц, байдлыг Хянан шалгах түр хорооноос нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол яг одоо дөрөвдэх өдрөө үргэлжилж байна. Шинжээчийн дүгнэлтэд "Нью Яармаг хаусинг прожект" ХХК нь Хөгжлийн банкнаас 195.8 мянган ам.долларын зээл авчээ. Ингэхдээ 2024 он хүртэл есөн жилийн хугацаатай зээл авсан байна. Өнөөдрийн байдлаар 85.7 тэрбум төгрөгийг зээлээ төлж, үлдэгдэл 113.9 тэрбум төгрөг байгаа. Чанаргүй, муу зээлийн ангилалд багтсан” гэв. Тодруулбал, нийт зээлийнхээ 1,2 сая ам.долларыг бэлнээр авч, хамаарал бүхий этгээд дамжуулан шилжүүлсэн нь зээлийг зориулалтын бусаар ашигласан гэж үзжээ.
Уг сонсголд гэрчээр "Нью Яармаг хаусинг прожект" ХХК-ийн захирал Ц.Ууганбаяр, өмгөөлөгч УИХ-ын гишүүн асан О.Баасанхүүгийн хамт оролцож байгаа юм. Энэ үеэр
"Нью Яармаг хаусинг прожект" ХХК-ийн захирал Ц.Ууганбаяр: "Бид ТОСК-ийн өмнөөс 24 тэрбум төгрөгийг төлсөн. Би ямар нэгэн байдлаар төрийн тендер зэрэг худалдан авах ажиллагаанд оролцоогүй. Залуу хүн болохоор туршлага байхгүй юм шиг харагдах байх. Тийм учраас Х.Баттулга гэдэг хүнтэй холбоод яриад байдаг юм. Би Хөгжлийн банкнаас зээл авсандаа харамсаж байна. Дээр нь намайг Х.Баттулга гэдэг хүнтэй их холбох юм. Янз бүрээр хэлэх юм. Би Х.Баттулга гэдэг хүний хувийн компани, хувь хүнд нь зөвлөөгүй. Би түүнтэй ямар ч харилцаа, холбоо байхгүй. Х.Баттулгын зөвлөх зээл авлаа гээд арав гаруй жил ярилаа" гэлээ.
УИХ-ын гишүүн Т.Доржханд: Та Хөгжлийн банкнаас шал дэмий зээл авчихлаа, ХХБ-наасаа л авчихдаг байж гэж байна. 50 сая ам. долларын зээл авахад барьцаа хөрөнгө болгоод юу тавив. Факт асууж байгаа. Зээл авахын тулд барьцаа хөрөнгө шаардлагатай. Шаардлага хангасан тохиолдолд жирийн иргэн 100 саяын барьцаа тавиад 20-30 саяын зээл авдаг. Тэгэхээр 50 сая ам долларын зээл авахын тулд та газар барьцаалсан. Шаардлага хангахгүй байсан. Энэ тохиолдолд яаж зээл авсан бэ гэдгийг асуугаад байгаа юм.
УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг: 2017 оноос зээл авсан компаниудаас хамгийн өндөр зээлтэй нь ТОСК байгаа. Компани зээлээ төлж барагдуулсан ч үл хамаараад Хөгжлийн банкны зээлийг зориулалтын дагуу зарцуулсан уу, хэн нэгэн албан тушаалтан нөлөөлсөн үү гэдгийг тодруулах зорилготой. Хэн нэгнийг шүүх гээгүй. Хэн нэгэн албан тушаалтан нөлөөлсөн үү, дарамт ирж байсан уу?
Ц.Ууганбаяр захирал: Улс төрийн нөлөөлөл дарамт шахалт байхгүй. Хөгжлийн банк шийдвэр гаргаж өгдөггүй байсан. Таван захирал солигдсон. Миний хувьд албан бичигтээ нэг ч удаа хариу авч үзээгүй. Яагаад зээлдэгчид бүгд буруутай юм шиг энд суугаад байгаа юм бэ гэв.
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
2050 он гэхэд Монголд зудын эрсдэлээс болж нийт нутгаар хуурайшилт явагдана
Ипотекийн зээлд хамрагдсан иргэдийн 60 хувь нь хоёр, гурав дахь байраа авчээ
ГССҮТ-ийн эмч нар ясны хорт хавдартай хэсэгт хиймэл үе суулгах мэс заслыг амжилттай хийлээ
Дэлхийн бөхийн нэгдсэн холбооны удирдах зөвлөлд анх удаа монгол эмэгтэй багтлаа
Тэрэлж хотелийн одоогийн эзэн нь Ч.Номин сайд биш түүний төрсөн дүү Ч.Батхүү ажээ
Төв аймгийн ИТХ-д АН-аас нэр дэвшиж, ялалт байгуулсан төлөөлөгч хууль зөрчжээ
Энэтхэгийн ерөнхий сайд Путинтэй уулзаж Украинд энх тайван тогтоохыг уриалжээ