Хорватын нийслэл Загреб хотод чөлөөт бөхийн дэлхийн чансааны оноо олгох олон улсын тэмцээн энэ сарын 10-14-нд болно.
Энэ тэмцээнд Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Т.Сүхбаатар, Ц.Цогтбаяр нарын удирдлага дор эмэгтэйчүүдийн 50 кг-ын жинд дэлхийн аваргын хошой мөнгө, нэг хүрэл медальт, гавьяат тамирчин Д.Отгонжаргал, 68 кг-ын жинд дэлхийн аваргын мөнгө, “Ханжоу-2022” Азийн наадмын хүрэл медальт Э.Дэлгэрмаа нар зодоглоно. Түүнчлэн эрэгтэйчүүдийн 61 кг-д АНУ-д амьдарч буй дэлхийн аваргын хүрэл медальт, гавьяат тамирчин Э.Бэхбаяр оролцох ажээ.
Дэлхийн чансааны оноо олгох тэмцээнд олимпын эрх авсан тамирчид оролцох, цаашлаад медаль хүртсэн тохиолдолд чансаа нь ахих ба чансаагаар дээгүүрт жагссан тамирчид олимпын наадамд хэсэг толгойлох боломж бүрддэг юм. Өнөөдрийн байдлаар Э.Дэлгэрмаа дэлхийн чансааны дэд байрт, Д.Отгонжаргал дөрөвдүгээрт байрт бичигдэж байна.
Тэд өнгөрсөн жил Сербийн нийслэл Белград хотод болсон ДАШТ-ээс хоёул мөнгөн медаль хүртэж, “Парис-2024” зуны олимпын наадамд оролцох эрхээ авсан билээ.
The MongolZ 2025 оны эхний тэмцээний нээлтийн тоглолтодоо хожлоо
2025.02.02 15:00
Электрон спортын Монголын шилдгүүд болох FlyQuest болон Jigglin
2025.01.29 16:03
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Өрөвч,нинжин сэтгэлийн боловсрол олгох “EMPATHY EDUCATION”хөтөлбөрт 3000 сурагч хамрагдаад байна
У.Хүрэлсүх Г.Занданшатарыг, Л.Оюун-Эрдэнэ Х.Нямбаатарыг Ерөнхий сайдад зүтгүүлж магадгүй байна
Хорин минутын хотын жишиг бүтээн байгуулалт "Сэлбэ" төслийн барилгын шавыг тавилаа
Төр, хувийн хэвшлийн түншлэлээр “ДУЛААНЫ V ЦАХИЛГААН СТАНЦ” барих төслийг дэмжлээ
24 мега төслийн зургаа нь түгжрэл бууруулах зорилготой, нийтийн тээврийн салбарынх байна
Элэг судлалын клиник төвийг Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн салбар эмнэлэг болголоо
БНХАУ-ын аялал жуулчлалын компанийн удирдлагууд Улаанбаатар хоттой танилцлаа
Монгол Улсын Засгийн газар уяачдынхаа үгээр үг хийж өвөл хаврын наадам хийх зөвшөөрөл олголоо.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн
Манай улсын зээлжих зэрэглэл B2 болж ахисан ч "Тогтвортой" ангиллаас дээшлээгүй