Хятадын хэд хэдэн мужид өнөөдөр өтгөн манан татсанаас үзэгдэх орчин нь хумигдаж, хурдны замууд хаагджээ. Мөн Шанхай хотоос гарах нислэгүүд хойшлогдож, цаг уурчид олон тооны сэрэмжлүүлэг, зөвлөмж гаргалаа. Шанхайн Пудун олон улсын нисэх онгоцны буудлаас гарах хуваарьт олон арван нислэг сүүлийн гурван цагийн турш хойшлоод байна гэж FlightView.com-ийн нислэгийг хянах программ мэдээллээ.
Өтгөн манан Шандун, Хубэй, Хунань, Жианси, Фүжянь мужуудад нөлөөлж, үзэгдэх орчин 200 метр, өмнөд Жянсу болон Аньхуй мужийн өмнөд хэсгийн зарим хэсэгт үзэгдэх орчин 50 метрээс доош байгааг Хятадын Үндэсний цаг уурын төв мэдээллээ.
Цаг уурын төв ажиглалтын төвөөс мэдээлснээр Баасан гаригт ихэнх нутгаар манантай байна гэж анхаарууллаа. Аньхуй мужид манангаас сэрэмжлүүлэх улаан түвшний түгшүүр зарласан байна. Хятад улс өтгөн манангаас сэрэмжлүүлэх гурван түвшний өнгөт кодын системтэй бөгөөд улаан нь хамгийн ноцтой, улбар шар нь эрсдэлтэй, шар нь анхааруулах гэж ангилдаг.
ЭХ СУРВАЛЖ: REUTERS
Дашваанжилын захирал, жолооч хоёрыг яллагдагчаар татлаа
2024.11.14 10:00
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн
Манай улсын зээлжих зэрэглэл B2 болж ахисан ч "Тогтвортой" ангиллаас дээшлээгүй
Сэрэмжлүүлэг : Боомын хүний өвчлөл бүртгэгдсэн энэ үед "МАХ" авахдаа юуг анхаарах вэ
“Гоёл Кашмер”-ийн шинэ салбарын нээлтийн үеэр бүх ноолууран бүтээгдэхүүн 20 хувь хямдарна
Италийн Ерөнхийлөгч улс төрийнх нь асуудалд оролцохгүй байхыг Илон Маскт анхааруулав
ЧУУЛГАН : Цөмийн энергийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.
Дүнжингаравын уулзварт гарсан ослоос учирсан нийт хохирлыг 5.4 тэрбум гэж тогтоожээ
Тамхины хяналтын тогтолцоог сайжруулахад Австрали улстай хамтрахаар санал солилцлоо
Хятадад цэнгэлдэх хүрээлэн рүү машинтай этгээд дайрч орсны улмаас 35 хүн амиа алджээ