УИХ-ын намрын чуулганы өнөөдрийн /2024.01.04/ хуралдаанаар Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнийг томилох, чөлөөлөх асуудлыг хэлэлцсэн. Энэ үеэр УИХ-ын гишүүн Г.Дамдиннямын асуултыг сонссон УИХ-ын дарга Г.Занданшатар түүнийг мөнгө тараахаа боль гэж зэмлэв. Учир нь, УИХ-ын гишүүн Г.Дамдинням "Сонгуулийн тухай хууль энэ сарын 1-нээс хэрэгжиж эхэллээ. Удахгүй цагаан сар болно. Дарханд байгаа ах дүү нар дээрээ очоод бэлэг бэлгийн дээд бэлэн мөнгө барьж золгохоор сонгогч татсан хэрэгт орох уу" гэж мэдэн будилснаа "Хэвлэл мэдээллийн үнэ хөлс тэнгэрт хаджээ. Хэвлэл мэдээллийг яах ёстой вэ" хэмээн барьц алдав. Бантахдаа хэвлэл мэдээллийг мөнгө төгрөггүй үйлчлэх ёстой гэсэн бодлоо нуусангүй. Албаар мэдэн будилсан түүний асуултад УИХ-ын дарга Г.Занданшатарын өгсөн хариулт нь "УИХ-ын гишүүн Г.Дамдинням сонгуулийн жил эхэлчихсэн байхад мөнгө тараахаа боль. Сонгуулийн жил эхэлчихсэн байхад бетон сав, мөнгө тараахыг авлига гэж тооцно. Хамаатан садантайгаа золгож болох уу гэсэн юм асуугаад байх юм" гэж ундууцлаа.
"ЭХ ОРОНЧ СУРАГЧ" ХӨТӨЛБӨРИЙН ЭХНИЙ ЭЭЛЖ АМЖИЛТТАЙ ХЭРЭГЖЛЭЭ
2025.06.25 11:33
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Т.АНУЖИН: БИ ЭХ ОРНЫХОО БАЙГАЛИЙН САЙХНЫГ, ХАМТ БАЙГАА ХҮМҮҮСЭЭ ИЛҮҮ ТАНЬЖ МЭДМЭЭР БАЙНА
Гэр хорооллыг нүүрснээс нарны эрчим хүч рүү шилжүүлэх төслийн талаар санал солилцов
ЭНЭ ОНООС ЭХЛЭН 105,627 ӨРХИЙГ ШАТДАГ ХИЙН ТҮЛШИНД ҮЕ ШАТТАЙГААР ХОЛБОХООР ТӨЛӨВЛӨЖ БАЙНА
Өрөвч,нинжин сэтгэлийн боловсрол олгох “EMPATHY EDUCATION”хөтөлбөрт 3000 сурагч хамрагдаад байна
Хорин минутын хотын жишиг бүтээн байгуулалт "Сэлбэ" төслийн барилгын шавыг тавилаа
Төр, хувийн хэвшлийн түншлэлээр “ДУЛААНЫ V ЦАХИЛГААН СТАНЦ” барих төслийг дэмжлээ
24 мега төслийн зургаа нь түгжрэл бууруулах зорилготой, нийтийн тээврийн салбарынх байна
Элэг судлалын клиник төвийг Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн салбар эмнэлэг болголоо
БНХАУ-ын аялал жуулчлалын компанийн удирдлагууд Улаанбаатар хоттой танилцлаа
Монгол Улсын Засгийн газар уяачдынхаа үгээр үг хийж өвөл хаврын наадам хийх зөвшөөрөл олголоо.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ