Мьянмарын эрх баригчид тус улсын тусгаар тогтнолын өдрийг тохиолдуулан 9652 хоригдлыг, тэдний дотор гадаадын 114 иргэнийг өршөөлөөр суллахаар шийдвэрлэснээ пүрэв гарагт мэдэгдлээ.
2021 оны хоёрдугаар сард цэргийнхэн засгийн эрхийг булаан авч, арваад жил тогтносон ардчиллаас татгалзаж, эсэргүүцлийн жагсаалыг хүч хэрэглэн дарснаас хойш Мьянмар улс үймээн самууны хөлд дарагдсан хэвээр байна.
"Бусад улс орнуудтай харилцаагаа хадгалахын тулд, мөн хүмүүнлэгийн үүднээс гадаадын 114 хоригдлыг өршөөж, нутагт нь буцаана " гэж төрийн төв хэвлэлд нийтэлсэн товч мэдэгдэлд дурджээ. Тус улсын худалдаа, арилжааны нийслэл Янгон хотод хоригдлуудыг суллахыг хүлээж Инсэйн шоронгийн гадаа олон хүн цугларсан байна.
Нобелийн шагналт Аун Сан Су Чи өдөөн турхирсан, сонгуулийг луйвардсан, авлига хээл хахуулийн гэмт хэрэг үйлдсэн гэх хэргээр одоо болтол хоригдож байгаа бөгөөд өөрт нь оноосон 27 жилийн хорих ялыг давж заалдаж байгаа юм. Тэрбээр өөрт нь холбогдох бүх хэргийг үгүйсгэсэн аж. Харин цэргийнхэн "хараат бус шүүхийн ажиллагаа зохих журмын дагуу явагдсан" гэж мэдэгдэж байгаа юм.
Мьянмарын эрх баригчид Их Британийн колончлолоос ангижирч, тусгаар тогтнолоо зарласан өдрийг (1948.01.04) тохиолдуулан хоригдлуудад өршөөл үзүүлдэг уламжлалтай ажээ.
UNICEF : Хурдан морины хаврын уралдаан ба Хүүхдийн эрх
2025.01.29 16:30
Бямба гаригаас автобусны тариф 1000 төгрөг болно
2025.01.29 16:00
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Т.АНУЖИН: БИ ЭХ ОРНЫХОО БАЙГАЛИЙН САЙХНЫГ, ХАМТ БАЙГАА ХҮМҮҮСЭЭ ИЛҮҮ ТАНЬЖ МЭДМЭЭР БАЙНА
Гэр хорооллыг нүүрснээс нарны эрчим хүч рүү шилжүүлэх төслийн талаар санал солилцов
ЭНЭ ОНООС ЭХЛЭН 105,627 ӨРХИЙГ ШАТДАГ ХИЙН ТҮЛШИНД ҮЕ ШАТТАЙГААР ХОЛБОХООР ТӨЛӨВЛӨЖ БАЙНА
Өрөвч,нинжин сэтгэлийн боловсрол олгох “EMPATHY EDUCATION”хөтөлбөрт 3000 сурагч хамрагдаад байна
Хорин минутын хотын жишиг бүтээн байгуулалт "Сэлбэ" төслийн барилгын шавыг тавилаа
Төр, хувийн хэвшлийн түншлэлээр “ДУЛААНЫ V ЦАХИЛГААН СТАНЦ” барих төслийг дэмжлээ
24 мега төслийн зургаа нь түгжрэл бууруулах зорилготой, нийтийн тээврийн салбарынх байна
Элэг судлалын клиник төвийг Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн салбар эмнэлэг болголоо
БНХАУ-ын аялал жуулчлалын компанийн удирдлагууд Улаанбаатар хоттой танилцлаа
Монгол Улсын Засгийн газар уяачдынхаа үгээр үг хийж өвөл хаврын наадам хийх зөвшөөрөл олголоо.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн