surag.mn
facebookinstagramtwitteryoutube
1 минут унших

Улсын ерөнхий прокуророос УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэгтэй холбоотой нууцын дардастай бичгийг УИХ-д ирүүлжээ

Улсын ерөнхий прокуророос УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэгтэй холбоотой нууцын дардастай бичгийг УИХ-д ирүүлжээ

“НВЦ” ХХК-ийн Хөгжлийн банкнаас авсан зээлтэй холбоотой асуудлаар Түр хорооны нотлох баримтын сонсгол үргэлжилж байна. Үүнтэй холбоотойгоор нийтдээ зургаан гэрчийг дуудсан ба тэднээс компанийн хувьцаа эзэмшигч, захирал Ц.Баатарбилэг, хуульч, өмгөөлөгч Б.Мөнхбат, Хөгжлийн банкны өмнөх захирлууд иржээ. 


Шинжээч: “НВЦ” ХХК нь 2016 онд 21 сая. ам долларыг 8 хувийн хүүтэй зээлж авсан. Зээлийн хугацаа 2027 онд дуусах ч үндсэн зээлээс нэг ч төгрөг  төлөөгүй. Зээлийн үлдэгдэл 19,37 тэрбум, чанаргүй ангилалд орсон.  “НВЦ” ХХК 21 сая ам. доллар авахдаа 24 удаагийн гүйлгээгээр 8,32 сая ам долларыг бэлнээр, хамаарал бүхий компани руу 2,7 сая ам. долларыг шилжүүлж, гэрээнд зааснаар өөрөөр ашигласан гэж үзэж байна. 21 сая ам. долларын 9,7 тэрбумыг зориулалтын бусаар зарцуулсан нь хуулгаар нотлогдож байна. 


УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг: Хөгжлийн банкнаас зээл авахаас өмнө өөр банкнаас өндөр дүнтэй зээл авчээ. Тодруулбал, Хас банкнаас 2,6 сая ам.долларын хугацаа хэтэрсэн ангиллын зээлтэй байжээ. Эдийн засгийн хувьд асар хүнд байсан гэж ойлгож болох уу?


Ц.Баатарбилэг: Бидний хэрэгжүүлж байгаа төсөл бол урт дунд хугацааных учраас хөгжлийн төсөлд нийцсэн байна гэж үзээд Хөгжлийн банкнаас зээл олгосон. Үндэсний хэмжээний үйлдвэрээ дэмжээч гэдэг хүсэлт тавиад 2017 оны есдүгээр сард 21 сая ам.долларын зээлийг батлуулсан байгаа. Зээлийн хугацаа 10 жил, 2027 онд дуусна. 2020 оноос үндсэн төлбөр төлөгдөх ёстой байсан боловч төсөл маань хоёр жил Ковидын улмаас хойшилсон. Ц.Мөнхцэцэг гишүүний асуултад хариулъя. Ямар нэгэн зүйлд найдаагүй, бусдын дэмжлэг байхгүй. Зээлийн хүндрэл бол байсан. 100 мянган шувуутай байхад гаднын банк тусалж байгаа юм, Үндэсний компаниа дэмжинэ байх гэж найдсан. 


Б.Энхбаяр:Та зарцуулалтыг зориулалтын бус гэж үзэж байна уу?


 Ц.Баатарбилэг: Ер нь зээлийг 100 хувь төсөлд зарцуулсан. 


УИХ-ын Т.Доржханд: Зориулалттай нийцэж байна. Ковидын үед хангалттай ажилласан, үнийг нэмээгүй. Санхүүгийн сахилга бат талаасаа асуудал байна.  Хас банкны хугацаа хэтэрсэн зээлийг төрийн өмчийн хөрөнгөөр хаана гэдэг яаж ч хүлээж авахааргүй зүйл байна.  Ямар үндэслэлээр болно гээд явчихав. Нөлөө байсан уу. Г.Амартүвшин гээд захирал байсан. Одоо УИХ-ын гишүүн. Энэ хүн үүнд холбоотой юу. Хугацаа нь зөрж байгаа ч асуумаар байна.


Ц.Баатарбилэг: Амартүвшин гишүүнийг танина. Нөлөө байхгүй. Сайн найзууд. Зээл хаахад нөлөөлөөгүй, үүнд ямар ч хамааралгүй. Тийм ч ёс зүйтэй хүн биш. 

Б.Энхбаяр: УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэгийг таних уу?

Ц.Баатарбилэг: Танина. Олон жил найзалж байгаа. 
 

Б.Энхбаяр: Зээл авахад улс төрийн нөлөөлөл дэмжлэг байгаа юу?

Ц.Баатарбилэг: Зээлтэй ямар ч хамаагүй. 

Б.Энхбаяр: УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэгт эрүүгийн хэрэг үүсгэсэн яваа. Ерөнхий прокуророос бичиг орж ирсэн. Тухайн бичиг нууцын дардастай байсан. Тиймээс бидний хувьд ярих боломжгүй. Тэгээд л тодруулж асуугаад байна. Тан дээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа юу?


Ц.Баатарбилэг: Байгаа. Одоо шүүхэд шилжүүлсэн.

Б.Энхбаяр: Ё.Баатарбилэг гишүүнтэй нэг хэрэгт байгаа юу? 

Ц.Баатарбилэг: Тийм.
Ийнхүү “НВЦ” ХХК-ийн зээлийн зарцуулалтын сонсголыг хийж дуусгав.  
 

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.

Шинэ сэтгэгдэл нэмэх

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

№1