surag.mn
facebookinstagramtwitteryoutube
1 минут унших

Энэ сарын 20-ноос автобуснууд шинэ чиглэлээр үйлчилнэ

Энэ сарын 20-ноос автобуснууд шинэ чиглэлээр үйлчилнэ

Нийтийн тээврийн парк шинэчлэлтийн хүрээнд энэ онд 600 автобусны татан авалт хийхээс эхний 35 нь оны өмнө ирсэн. Автобусны тоо нэмэгдэхийн зэрэгцээ нийтийн тээврийн чиглэлийн давхацлыг арилгаж, үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулна гэдгийг хотын дарга Х.Нямбаатар мэдээлээд буй. Тэгвэл энэ сарын 20-ноос нийтифн тээврийн автобуснууд шинэ чиглэлээр үйлчлэх аж.

Тодруулбал, хот дундуур сүлжэн явдаг байсан уртын чиглэлүүдийг өөрчилж, үндсэн уртын зургаан чиглэл, богино эргэлтийн 40 чиглэлийг үйлчилгээнд гаргахаар төлөвлөжээ.

Өнөөдрийн байдлаар нийтийн тээврийн үйлчилгээнд 100 гаруй чиглэлд 1017 автобус явж байна. Дахин төлөвлөлтөөр тус чиглэлүүдэд өөрчлөлт орж, уртын болон тойрог, богино, хот орчмын гэсэн үндсэн чиглэлүүдэд нийт автобусыг хувааж гаргахаар төлөвлөжээ. Хотын дарга Х.Нямбаатар өнгөрсөн 2023 оны арванхоёрдугаар сарын 28-нд мэдээлэл хийхдээ энэ талаар танилцуулсан бөгөөд нийтийн тээврийн чиглэлийн давхацлыг арилгах зохицуулалтыг зайлшгүй хийх шаардлагатайг онцолсон юм.

Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээний 1017 автобусаар өдөрт дунджаар 400-500 мянган зорчигчдод үйлчилж буй өнөөгийн нийтийн тээвэр дотогш чиглэсэн хөдөлгөөний төлөвлөлттэй байдаг. Энэ нь Улаанбаатар хотын гол гудамж замуудад чиглэлийн тээврийн хэрэгслийн давхцалыг ихээхэн үүсгэдэг байна. Арванхоёрдугаар сарын 25-ны Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөнөөр нийтийн тээврийн чиглэлүүдийг дахин төлөвлөж, өөрчлөлт оруулахаар болсон. Харин өнөөдөр нийслэлийн нийтийн тээврийн сүлжээний дахин төлөвлөлтийг танилцуулсан.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар:
-ЖАЙКА олон улсын байгууллагын 2007 онд хийсэн судалгаагаар Улаанбаатар хотын нийт иргэдийн 60 хувь нь нийтийн тээврээр зорчдог гэсэн судалгаа гарсан. Тэгвэл өнөөдөр нийслэл хотод суурьшин амьдарч буй нийт иргэдийн 30 хүрэхгүй хувь нь нийтийн тээврээр зорчиж байна.

Зорчилтыг сайжруулж, иргэдийн нийтийн тээврээр зорчих таатай орчин нөхцөлийг бүрдүүлэхийн тулд үе шаттайгаар төлөвлөгөө гарган боловсруулж байгаа.

Эхний ээлжид Энхтайваны өргөн чөлөө, Чингэлтэйн өргөн чөлөө, Чингисийн өргөн чөлөөнөөс Наадамчдын зам, Их тойруугийн гудамж, Нарны зам, Хүннүгийн гудамжаар нийт зургаан чиглэлд 375 автобус зорчих төлөвлөлт боловсруулсан бөгөөд автобус хоорондын хүлээлгийн хугацааг 1-2 минут байхаар тооцоолсон.

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.

Шинэ сэтгэгдэл нэмэх

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

№1