Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн АНУ-д айлчилсан айлчлалын үеэр хоёр улсын хооронд шууд нислэгтэй болох шийдвэр гарсан. Албаныхны хэлж буйгаар уг ажил ирэх тавдугаар сараас биелэлээ олж, эхний ээлжинд АНУ-ын Сан Франциско хот руу шууд нисэх аж.
Өнгөрсөн хугацаанд хоёр тал шууд нислэгийг эхлүүлэхэд бэлдэж, МИАТ ТӨХК холын зайг нэг цэнэглэлтээрээ туулах чадвартай "Боинг 787" нисэх онгоцыг АНУ-аас хамгийн бага үнээр худалдан авсан. Мөн АНУ-ын Тээврийн аюулгүй байдлын захиргаа /Transportation Security Administration/-наас хийгдэх нисэхийн аюулгүй байдлын үнэлгээнд хамрагдах бэлтгэл ажлыг хангахад зөвлөгөө өгөх, судалгаа хийх зорилготойгоор тус байгууллагын төлөөлөгч хатагтай Шерри Сото-гоор ахлуулсан дөрвөн хүний бүрэлдэхүүнтэй эксперт мэргэжилтнүүдийн баг Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудалд ажилласан. Шууд нислэг нь маш олон хүний цаг зав, мөнгө санхүүг хэмнэсэн ажил. Тэр хэрээр хүмүүст хүлээлт ч их байсан.
Манай улсаас АНУ-руу жилд дунджаар 60 орчим мянган иргэн зорчиж, 30-50 цаг, 2000-4000 долларын тийз төлдөг гэх баримт бий. Харин шууд нислэгтэй болсноор тийзийн үнэ 1000-1500 доллар болохын зэрэгцээ нислэгт зарцуулах хугацаа 10-12 цаг болж богиносон 3-4 дахин ыаг хэмнэнэ.
Үүнийг дагаж ая тухтай зорчих, олон улс руу гарч буй мөнгөн урсгалыг дотооддоо үлдээх, үндэсний агаарын тээвэрлэгчдийн өрсөлдөх чадвар нэмэгдэж, агаарын харилцаа, нислэгийн сүлжээ өргөжин хөгжих боломж нээгдэх юм. Ташрамд дурдахад, Засгийн газраас 2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарласантай холбогдуулан Зам, тээврийн хөгжлийн яамнаас агаарын харилцааг өргөжүүлэх, нислэгийн чиглэл, давтамжийг богино хугацаанд эрчимтэй нэмэгдүүлэх зорилт тавьж, 2023-2024 онд шинээр 10 орчим улстай агаарын харилцааны хэлэлцээр байгуулахаар төлөвлөсөн мөн орон нутгийн нислэгүүдийг сэргээсэн. Цаашлаад БНСУ-руу жуулчид визгүй, Дубай, Вьетнам гэх мэт улс орон руу иргэд визгүй зорчиж эхлээд байна.
Энэ талаараа Засгийн газар гурван жилийн ажлын тайлангаа ард иргэддээ тайлагнахдаа илүү дэлгэрэнгүй мэдээллэх аж. Засгийн газрын гурван жилийн ой энэ сарын нэгдүгээр сарын 27-нд болно.
Манай улсын Засгийн газрын бүрэн эрхийн дундаж хугацаа 1.5 жил болж, дөрвөн жил бүтэн ажиллаж чадахгүй болоод удсан. Тэгвэл Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар гурван жил ажиллаж, энэ хугацаанд хийсэн ажлаа ард иргэддээ тайлагнахаар бэлдэж байгаа аж. Тодруулбал, энэ сарын 26-ны баасан гарагт Засгийн газар гурван жилийн тайлангаа ард иргэддээ тавих бөгөөд салбар яам бүхэн хийсэн ажлаа тайлагнахаар бэлдэж байна. Гэхдээ Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ өөрчлөгдөөгүй ч өнгөрсөн гурван жилийн хугацаанд хоёр ч удаа танхимдаа томоохон өөрчлөлт, сэлгээ хийсэн.
Явган хүний зам, талбайг шуурхай засварлахыг үүрэг болголоо
2024.10.28 15:13
Дархан аварга А.Сүхбат хулгайн ан хийхийг завджээ
2024.10.28 14:40
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Ипотекийн зээлд хамрагдсан иргэдийн 60 хувь нь хоёр, гурав дахь байраа авчээ
ГССҮТ-ийн эмч нар ясны хорт хавдартай хэсэгт хиймэл үе суулгах мэс заслыг амжилттай хийлээ
Дэлхийн бөхийн нэгдсэн холбооны удирдах зөвлөлд анх удаа монгол эмэгтэй багтлаа
Тэрэлж хотелийн одоогийн эзэн нь Ч.Номин сайд биш түүний төрсөн дүү Ч.Батхүү ажээ
Төв аймгийн ИТХ-д АН-аас нэр дэвшиж, ялалт байгуулсан төлөөлөгч хууль зөрчжээ
Энэтхэгийн ерөнхий сайд Путинтэй уулзаж Украинд энх тайван тогтоохыг уриалжээ
Шадар сайдууд: Л.Гантөмөр 312, С.Амарсайхан 412, Т.Доржханд 8 тэрбумыг зарцуулна
О.Батчимэг: Энэ жил 89 байршилд газрын дуудлага худалдаа зохион байгуулаад байна