Өчигдөр Ливаны өмнөд нутагт Хезболла зэвсэгт байгууллагын командлагчдын нэг алагдсан нь Израилийн талаас явуулсан ажиллагаатай холбоотой гэж сэжиглэж байна.
Алагдсан Виссам Тавил нь Хезболла зэвсэгт байгууллагын Радван Элит хүчний командлагчдын нэг байжээ.
Ираны дэмжлэгтэй Хезболла бол Израилийн хойд хөрш Ливан улсад үйл ажиллагаа явуулдаг зэвсэгт байгууллага юм.
Палестины Хамасын холбоотон тус байгууллага Газын зурваст дайн эхэлснээс хойш хилийн цаанаас Израилийн талтай бараг өдөр бүр буудалцаж байгаа.
Даваа гарагийн өглөө Тавилын зорчиж явсан автомашин агаарын цохилтод өртсөн байна. Түүнтэй хамт Хезболлагийн бас нэг гишүүн алагдсан тухай Ливаны төв хэвлэл мэдээлжээ.
Эх сурвалжуудын мэдээлснээр Тавил нь Ливаны өмнөд нутагт Израилийн эсрэг явуулж буй байлдааны ажиллагааны гол удирдагч байсан гэнэ.
Израилийн батлан хамгаалах яам Тавилын аллагатай холбоотой ямар нэг тайлбар өгөхөөс татгалзсан ч өчигдөр Ливаны нутаг дэвсгэр дэх Хезболла бүлгийн байрлалуудад агаарын цохилт өгснөө хүлээсэн байна.
Өнгөрсөн долоо хоногт Хамасын дэд удирдагч Салех аль-Арури мөн Ливаны нийслэл Бейрут хотын өмнөд дүүрэгт зургаан хүний хамт алагдсан юм. Үүнийг бас Израилийн явуулсан ажиллагаа гэж үзэж байгаа.
Гэхдээ эдгээр аллагууд нь Хезолла бүлэг Израилийн эсрэг дайны шинэ фронт нээхэд хүргэхгүй гэж ажиглагчид үзэж байна.
Ливаны иргэд 2006 онд Хезболла-Израилийн хооронд нэг сарын хугацаанд үргэлжилсэн дайн ямар их хор уршиг учруулж, эдийн засгийг сүйрүүлсэн нь одоо ч үргэлжилж буйг сайн мэддэг.
Тиймээс Хезболлагийн дайн Ливаны олон нийтийн дэмжлэгийг авах магадлал бага юм.
Гэхдээ үр дагаврыг буруу тооцоолсон шийдвэр гаргах магадлал өндөр хэвээр байна.
Өчигдөр хойд хилд байрлаж буй цэргүүдтэйгээ уулзсан Израилийн ерөнхий сайд Бенжамин Нетаньяху “Хезболла 2006 онд том алдаа гаргасан, одоо ч гаргасаар байна. Тэд биднийг аалзны тор шиг гэж бодсон. Гэхдээ ямар хэмжээний аалз болохыг төсөөлөөгүй. Энэ бол манай ард түмний асар их хүч, эв нэгдмэл, шийдэмгий байдал юм. Мэдээж бид хойд хилээ өргөн хүрээний кампанит ажиллагаа явуулахгүйгээр батлан хамгаалахыг илүүд үзэж байгаа. Гэхдээ энэ нь биднийг хязгаарлахгүй” гэж ярьжээ.
Эх сурвалж: BBC
UNICEF : Хурдан морины хаврын уралдаан ба Хүүхдийн эрх
2025.01.29 16:30
Бямба гаригаас автобусны тариф 1000 төгрөг болно
2025.01.29 16:00
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Т.АНУЖИН: БИ ЭХ ОРНЫХОО БАЙГАЛИЙН САЙХНЫГ, ХАМТ БАЙГАА ХҮМҮҮСЭЭ ИЛҮҮ ТАНЬЖ МЭДМЭЭР БАЙНА
Гэр хорооллыг нүүрснээс нарны эрчим хүч рүү шилжүүлэх төслийн талаар санал солилцов
ЭНЭ ОНООС ЭХЛЭН 105,627 ӨРХИЙГ ШАТДАГ ХИЙН ТҮЛШИНД ҮЕ ШАТТАЙГААР ХОЛБОХООР ТӨЛӨВЛӨЖ БАЙНА
Өрөвч,нинжин сэтгэлийн боловсрол олгох “EMPATHY EDUCATION”хөтөлбөрт 3000 сурагч хамрагдаад байна
Хорин минутын хотын жишиг бүтээн байгуулалт "Сэлбэ" төслийн барилгын шавыг тавилаа
Төр, хувийн хэвшлийн түншлэлээр “ДУЛААНЫ V ЦАХИЛГААН СТАНЦ” барих төслийг дэмжлээ
24 мега төслийн зургаа нь түгжрэл бууруулах зорилготой, нийтийн тээврийн салбарынх байна
Элэг судлалын клиник төвийг Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн салбар эмнэлэг болголоо
БНХАУ-ын аялал жуулчлалын компанийн удирдлагууд Улаанбаатар хоттой танилцлаа
Монгол Улсын Засгийн газар уяачдынхаа үгээр үг хийж өвөл хаврын наадам хийх зөвшөөрөл олголоо.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн