surag.mn
facebookinstagramtwitteryoutube
1 минут унших

Портер машины ослын улмаас долоон настай охин нас барсан хэрэг гарлаа

Портер машины ослын улмаас долоон настай охин нас барсан хэрэг гарлаа

Цагдаагийн байгууллагад энэ оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 04 цагийн үед “Сэлэнгэ аймгийн Баянгол сумд зам тээврийн осол гарч, хүн нас барсан байна” гэсэн мэдээлэл ирүүлсэн. 

Дуудлага, мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулахад 46 настай, эрэгтэй М нь Porter маркийн автомашиныг жолоодож яваад онхолдсоны улмаас тус машинд зорчиж байсан 7 настай, эмэгтэй хүүхэд нас барсан маш харамсалтай хэрэг бүртгэгджээ. 

Урьдчилсан байдлаар жолооч М нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан нь мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоогдоод байна. 

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.

Шинэ сэтгэгдэл нэмэх

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

№1