surag.mn
facebookinstagramtwitteryoutube
1 минут унших

Сонгуулийн үеэр Мета компанийн төлөөлөгчид Монголд ажиллана

Сонгуулийн үеэр Мета компанийн төлөөлөгчид Монголд ажиллана

2024 оны УИХ-ын сонгууль зургаадугаар сарын 26-ны өдрийн /2024.06.26/ лхагва гарагт болно. Улс төрийн намууд дөрөвдүгээр сарын 29-н гэхэд сонгуульд оролцох эсэхээ илэрхийлнэ. Харин тавдугаар сарын 14-20-ныг хүртэл нэр дэвшигчдээ зарлана. УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн сурталчилгаа 6 сарын 10-наас албан ёсоор эхэлж 6 сарын 26 хүртэл 17 хоног үргэлжлэх юм. 

Сонгуулийн үеэр фэйсбүүкээс албан ёсны төлөөлөгч ирж Монголд ажиллана гэдгийг Сонгуулийн ерөнхий хорооны мэдээлэл, судалгаа, сургалтын төвийн дарга Д.Бат-Эрдэнэ хэлжээ. Тэрбээр "Таны цахим орчинд гаргаж байгаа зардал чинь нийт зардлын чинь 15 хувиас хэтрэхгүй байна гэж заасан. Үүнийг яаж хянах вэ гэвэл Харилцаа холбооны зохицуулах хороонд бүртгүүлсэн нийт пэйж хуудсуудын зарцуулалтын тайланг бид МЕТА (Фэйсбүүк) компаниас авах боломжтой. Сонгуулийн жилд Харилцаа холбооны зохицуулах хороо, Сонгуулийн Ерөнхий хороо, Үндэсний аудитын газар МЕТА компанитай албан ёсоор хамтран ажиллана. Монгол Улсад МЕТА компани албан ёсны төлөөлөгчөө сонгуулийн сурталчилгааны үеэр суурин ажиллуулж, яаралтай цахим орчин дах хууль бус сурталчилгааг хаах, бүртгэгдсэн пэйжүүдийг тайланг шууд хүлээн авах боломжоор ингэж хангана. 2020 онд ингэж ажиллахаар бэлтгэсэн ч хараахан амжаагүй байсан" гэсэн юм. 

Түүнчлэн, шилжилт хөдөлгөөнийг дөрөвдүгээр сарын 29-нд зогсооно. Харин сонгуульд нэр дэвшигчид ТВ, радиод зургаадугаар сарын 10-ны өдрийг хүртэл нэвтрүүлэг, сурталчилгаагаа цацна. Мөн УИХ-ын гишүүд ажлын тайлангаа зөвхөн хэвлэмэл хэлбэрээр явуулна. Чансаа тогтоох судалгааг түгээхгүй байна. Сонгуулийн сурталчилгаа эфирийн нийт цагийн 60 минутаас хэтрэхгүй байх ёстой. Түүнчлэн энэ 60 минутад 1-2 нэр дэвшигчийн сурталчилгаа гарах ёсгүй. Нэг нам эвсэл, нэр дэвшигчид ногдох хугацаа 15 минутаас хэтрэхгүй хугацаа ноогдоно. Нэг өдөрт дөрвөн нэр дэвшигчийн контент сурталчилгаа орно. Хугацаагаа шилжүүлэх боломжгүй гэдгийг анхаарах шаардлагатай. Харин радио телевизийн мэдээнд нэг нэр дэвшигч, нам эвслийн мэдээ 5 минут байна. Энэ нь 60 минутын сурталчилгаа гэдгээс тусдаа юм. Тухайн мэдээг маргааш нь давтсан тохиолдолд энэ нь нэр дэвшигчийн мэдээнд орж тооцогдоно гэдгийг анхаарах шаардлагатай. Сонгуулийн жилд хэвлэл мэдээллийн байгууллага сурталчилгаа мэдээний төлбөрийг нэмэх асуудал гардаг. Иймд энэ асуудлыг хуулиар зохицуулж өгсөн байгаа. Тодруулбал, 2023 оны нэгдүгээр сарын 1-нээс 2024 оны нэгдүгээр сарын 1-ний өдөр хүртэлх хугацаанд хийсэн гэрээний дундаж үнээс хэтрэх ёсгүй гэж зааж өгсөн байгаа. Сонгуулийн жил эхлэхэд үнээ нэмж болохгүй гэсэн үг. Сонгуулийн менежер, шадар туслахын тоог хуульд заасан. Энэ хүмүүст үнэмлэхийг нэг л удаа олгоно. Инфлүнзерүүдийн хувьд менежер, шадар туслах (хуулиар зөвшөөрсөн 5) болж байж л уриалах сурталчилгаа хийнэ. Уриалбал пэйжийг хаана. Сурталчилгаа явуулах хуудсаа нэр дэвшигч заавал бүртгүүлнэ. Бүртгүүлээгүй хуудсаар сурталчилгаа явуулахыг хориглоно. 2024 оны сонгуулиар "Хүчингүй саналын хуудас" гэж байхгүй нь. Буруу бөглөвөл машин уншихгүй, дахин заавал бөглүүлнэ. Нөөц саналын хуудсыг их хэмжээгээр байлгах юм.  

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.

Шинэ сэтгэгдэл нэмэх

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

№1