surag.mn
facebookinstagramtwitteryoutube
1 минут унших

Өнгөрсөн шөнө нийслэлийн төвийн зургаан дүүрэгт зам талбайн цасыг ковшоор хусаж, давс, бодис, дайрга асгажээ

Өнгөрсөн шөнө нийслэлийн төвийн зургаан дүүрэгт зам талбайн цасыг ковшоор хусаж, давс, бодис, дайрга асгажээ

Нэгдүгээр сарын 10-11-нд шилжих шөнийн байдлаар нийслэлийн төвийн зургаан дүүргийн хэмжээнд зам талбайн цэвэрлэгээний 22 байгууллага 49 техниктэйгээр 22 тонн давс, 12.5 тонн бодис, 9.5 шоо метр дайрга цацаж, нийт 437 инженер, техникийн ажилчид ажиллажээ.

Дүүргүүдээс ирүүлсэн цас цэвэрлэгээний мэдээлэл

Сүхбаатар дүүрэг:

  • Санзай чиглэлийн зуслангийн замд халтиргаа гулгааг арилгахаар шүүрт ковш ажиллаж байна.
  • Сүхбаатар дэвшил менежмент ОНӨААТҮГ дүүргийн 6, 9, 14,16 дугаар хороонд авто замын өгсүүр, уруу хэсэг, уулзварууд болон халтиргаа ихтэй хэсэгт давс, бодис цацлаа.
  • Бэлх, Сэлх чиглэлийн явган хүний замыг цэвэрлэж, 100 айл, Цагдаагийн гудамжны замын цэвэрлэгээнээс гарсан цасыг ачин тээвэрлэж байна.

Хан-Уул дүүрэг:

  •  'Гранд Тохижилт ХХК" Эрчим хүчний гудамж нуухны цасыг ковшоор хусаж, цасаа ачилт хийжээ.

Баянзүрх дүүрэг:

  • Баянзүрх эко тохижилт ОНӨААТҮГ-аас Зүүн дөрвөн зам, Намъянжугийн гудамж, Энхтайваны өргөн чөлөө, Офицерийн тойрог, Чулуун овооны тойрог, Амгалангийн зам, Дотоод хэргийн их сургуулийн баруун талын замд нийт дөрвөн тонн бодис цацаж, халтиргаа гулгаанаас сэргийлэх ажлыг зохион байгууллаа.
  • Дүүргийн зам, талбайн үйлчилгээний ажилчид өндөрлөг явган замууд болон өгсүүр шатны цас мөсийг цэвэрлэж байна.
  • Улаанбаатар хотын Ерөнхий менежер Ц.Төрхүү өчигдөр дүүргүүдийн Тохижилт нийтийн аж ахуйн хэлтсийн дарга мэргэжилтнүүд, зам цэвэрлэгээний байгууллагуудын удирдлагуудтай уулзаж, цэвэрлэгээний ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болгожээ.

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.

Шинэ сэтгэгдэл нэмэх

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

№1