Монгол дахь Америкийн худалдааны танхимаас Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төслийг дэмжиж байгаагаа илэрхийлж, байр сууриа хэлсэн юм.
Тус танхимын бодлого хариуцсан захирал Г.Жавхлантөгс "Сүүлийн хоёр жилийн хугацаанд Америкийн худалдааны танхимаас энэ хуулийн хэлэлцүүлэгт идэвхтэй оролцож, 120 орчим саналыг өгсөн.
Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах зөвлөл гэж байх ёстой. Тус зөвлөлийн үйл ажиллагаа явагдахгүй байгаа учраас үүнийг хуульчлах шаардлагатай байна.
Тэр дундаа 100,000 ам.долларын босго тогтоох асуудлыг хөндөж ярьсан. Олон улсын жишгээр хөгжиж байгаа эдийн засагтай улс орнууд ийм босго тавьдаггүй юм байна.
10 мянган ам.доллароор ч хөрөнгө оруулсан бол хөрөнгө оруулагч хэмээн тооцогддог юм байна. Тийм учраас дээрх босгыг тогтоохгүй байх нь зүйтэй гэдэг асуудлыг хөндөж ярьсан. Үүнийг тусгаж оруулсан байгаа.
Зарим нэг татварын хөнгөлөлт урамшууллын асуудал бий. Ялангуяа тодорхой салбарт шинэ технологи нэвтрүүлж байгаа тохиолдолд гааль, НӨАТ-ын татвараас чөлөөлж байгаа хөнгөлөлт байхгүй. Энэ нь одоогийн хөрөнгө оруулалтын орчныг бууруулж байна. Гэхдээ бодлого тодорхойлогчдын зүгээс Татварын тухай хуульд шинэчлэл хийх замаар шийднэ гэж хэлж байгаа.
Эдгээр өөрчлөлтийг хийснээр хөрөнгө оруулалтын орчин илүү сайжрах болов уу" гэлээ.
Мөн тэрбээр "Ард түмэндээ хэлэхэд газар ашиглахтай холбоотой заалтыг улс төржүүлж байна.
Гадаадынхан 100 жилээр газар ашиглах гээд байна гэдэг асуудал үнэхээр байхгүй. Хөрөнгө оруулалт орж ирснээр ажлын байр нэмэгдэж, шинэ технологи нэвтэрч, тэр чинээгээр эдийн засагт нөлөө байдгийг Оюутолгой болон бусад төслүүдээс харж болно.
Тухайлбал 2010 онд эдийн засгийн өсөлт 17 хувьд хүрч, хамгийн өндөр хөгжиж байсан үед хүн болгон Монгол Улс руугаа тэмүүлж, өөдрөг сайхан уур амьсгал бүрдэж байсан. Энэ бол бүхэлдээ хөрөнгө оруулалт татсантай холбоотой.
Эгзэгтэй энэ үед тэр цагийг буцааж авчрахын тулд эдийн засгаа хөгжүүлэх том алхам бол хөрөнгө оруулалт татах ажил юм. Улс төржүүлж, худал попорч буй асуудлыг хойш тавьж, зөв ойлголттой урагшлах ёстой" гэв.
UNICEF : Хурдан морины хаврын уралдаан ба Хүүхдийн эрх
2025.01.29 16:30
Бямба гаригаас автобусны тариф 1000 төгрөг болно
2025.01.29 16:00
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Т.АНУЖИН: БИ ЭХ ОРНЫХОО БАЙГАЛИЙН САЙХНЫГ, ХАМТ БАЙГАА ХҮМҮҮСЭЭ ИЛҮҮ ТАНЬЖ МЭДМЭЭР БАЙНА
Гэр хорооллыг нүүрснээс нарны эрчим хүч рүү шилжүүлэх төслийн талаар санал солилцов
ЭНЭ ОНООС ЭХЛЭН 105,627 ӨРХИЙГ ШАТДАГ ХИЙН ТҮЛШИНД ҮЕ ШАТТАЙГААР ХОЛБОХООР ТӨЛӨВЛӨЖ БАЙНА
Өрөвч,нинжин сэтгэлийн боловсрол олгох “EMPATHY EDUCATION”хөтөлбөрт 3000 сурагч хамрагдаад байна
Хорин минутын хотын жишиг бүтээн байгуулалт "Сэлбэ" төслийн барилгын шавыг тавилаа
Төр, хувийн хэвшлийн түншлэлээр “ДУЛААНЫ V ЦАХИЛГААН СТАНЦ” барих төслийг дэмжлээ
24 мега төслийн зургаа нь түгжрэл бууруулах зорилготой, нийтийн тээврийн салбарынх байна
Элэг судлалын клиник төвийг Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн салбар эмнэлэг болголоо
БНХАУ-ын аялал жуулчлалын компанийн удирдлагууд Улаанбаатар хоттой танилцлаа
Монгол Улсын Засгийн газар уяачдынхаа үгээр үг хийж өвөл хаврын наадам хийх зөвшөөрөл олголоо.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн