Эрүүний үе нь үений толгой, үений хонхор ба үений жийргээс бүрддэг.Үений толгой нь жижиг эллипс дугуй хэлбэртэй,үений хонхор нь эрүүний хонхор ба чамархайн яс, шанаа ясны сэртэнгээс бүрдэнэ. Үений жийрэг нь чамархайн яс ба эрүүний ясны хооронд байрлах ширхэглэг холбогч эд бүхий бүтэцтэй бөгөөд үений хөндийг дээд доод гэсэн 2 хэсэгт хуваадаг. Yений жийрэг нь төвийн нарийн хавчигдсан хэсэг, урьд талын өргөн зузаан хэсэг, хойд талын өргөн зузаан хэсэгт хуваагдан, хойд талын өргөн зузаан хэсэг нь хэвийн үед эрүүний толгойн яг дээд талд 12 цагийн байрлалд байдаг. Эрүүний үений эмгэг (temporomandibular disorders (TMJ)) гэдэг нь эрүүний үе ба зажлуурын булчингийн өвдөлт, эрүүний үе дуугарах, ам ангайлтын эмгэг, эрүүний хөдөлгөөний эмгэг өөрчлөлт зэрэг үндсэн шинж тэмдэг бүхий архаг өвчний оношийн ерөнхий нэршил бөгөөд тухайн өвчний байдалд зажлуурын булчингийн эмгэг гажиг, үений уутны эмгэг, үений жийргэвчийн эмгэг, эрүүний үений хэлбэр алдагдал зэргийг багтаасан ойлголтоор тодорхойлогдоно.
Нийгмийн орчин, амьдралын орчны өөрчлөлт, ялангуяа хооллолтын өөрчлөлтийн улмаас өсвөр залуу үеийнхэний дунд эрүүний үений эмгэг өсөн нэмэгдэж байгаа бөгөөд мөн шүдний эгнээ, зуулт, эрүүний үе гэх мэт эрүүний үйл ажиллагаатай холбоотой бүхий л үзүүлэлтүүдийг хамруулах болсон.
Эрүүний үений эмгэгийг үүсгэх хүчин зүйлс нь олон шалтгаантай гэгддэг ба анхдагч хүчин зүйлс (шинж тэмдэг шууд илрэхэд хүргэж байгаа шалтгаан), тасралтгүй нөлөөлөх хүчин зүйлс (өвчин үүссэний дараа, илрэх шинж тэмдэгийг үргэлжлүүлэх хүчин зүйлс) гэж ангилагддаг. Эдгээр хучин зүйлсийн хавсарсан нөлөөгөөр эрүүний үений эмгэг үүсдэг гэж үздэг. Түүнчлэн хүүхдэд эрүүний үений эмгэг үүсгэх хүчин зүйлс нь: 1. шүдний эгнээ, зуултын асуудал. 2. шүд цоорох өвчин, 3. гэмтэл, 4. амны дадал хэвшлүүд, 5. нийгэм-сэтгэл санааны хүчин зүйлс ордог.
-Эрүүний үеэр дуугарах
A. Click (чад хийх): Ам ангайх үед ба ам хаах үед чад хийх дуу үүсч, эргэх байрлалд байгаа үений жийрэг урагш чигллэд шилждэг.
В. Крептац: Эрүүний хөдөлгөөний үед үүсэх шаржгинсан дуу гарна.
-Өвдөлт
Эрүүг хөдөлгөх үед үүсэх эрүүний үений хөдөлгөөний өвдөлт хамгийн их, ачаалал өгөхөд өвдөх, аяндаа өвдөх өвдөлт байдаг. Өвдөлтийн төрлийн хувьд эрүүний үений хэсэг, зажлуурын булчингийн хэсгийн өвдөлт хамгийн их тохиолддог.
Ам ангайлт хязгаарлагдах (эмгэг) гэдэг нь ерөнхийдөө хоншоор эрүүний төвийн шүдний хоорондох зай 40 мм-ээс бага болох байдлыг хэлэх ба хамгийн их тохиолддог эмгэг. Closed lock эргэсэн биш байрлалд үений жийрэг урагш чиглэлд шилжих үед үүсэх байдлыг хэлнэ.
Эрүүний үений эмгэгийн шинжлэхэд доорх аргуудыг ашиглана
Ийм шинж тэмдэг илэрвэл эмчид хандаж зөвлөгөө авна уу.
УНТЭ ЭНМЗТ Сувилагч Г.Батзаяа, Э.Уранбилэг
Улаанбаатар хотод дөрвөн улирлын хүлэмж байгуулна
2025.05.24 11:42
UNICEF : Хурдан морины хаврын уралдаан ба Хүүхдийн эрх
2025.01.29 16:30
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Өрөвч,нинжин сэтгэлийн боловсрол олгох “EMPATHY EDUCATION”хөтөлбөрт 3000 сурагч хамрагдаад байна
У.Хүрэлсүх Г.Занданшатарыг, Л.Оюун-Эрдэнэ Х.Нямбаатарыг Ерөнхий сайдад зүтгүүлж магадгүй байна
Хорин минутын хотын жишиг бүтээн байгуулалт "Сэлбэ" төслийн барилгын шавыг тавилаа
Төр, хувийн хэвшлийн түншлэлээр “ДУЛААНЫ V ЦАХИЛГААН СТАНЦ” барих төслийг дэмжлээ
24 мега төслийн зургаа нь түгжрэл бууруулах зорилготой, нийтийн тээврийн салбарынх байна
Элэг судлалын клиник төвийг Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн салбар эмнэлэг болголоо
БНХАУ-ын аялал жуулчлалын компанийн удирдлагууд Улаанбаатар хоттой танилцлаа
Монгол Улсын Засгийн газар уяачдынхаа үгээр үг хийж өвөл хаврын наадам хийх зөвшөөрөл олголоо.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн
Манай улсын зээлжих зэрэглэл B2 болж ахисан ч "Тогтвортой" ангиллаас дээшлээгүй