surag.mn
facebookinstagramtwitteryoutube
1 минут унших

Францад тэтгэврийн насыг 64 болгож нэмэхийг эсэргүүцэж байна

Францад тэтгэврийн насыг 64 болгож нэмэхийг эсэргүүцэж байна

Францын ерөнхийлөгч эммануэль макрон шинэчилсэн хөтөлбөртөө тэтгэврийн нас 62 байсныг 64 болгож нэмэхээ танилцуулсан билээ. Тэгвэл ерөнхийлөгчийн саналыг иргэд, үйлдвэрчний эвлэлүүд эсэргүүцэн жагсаалд нэгдэж, пүрэв гарагт ажил хаялт зарласан байна. 


Ажил хаялтын улмаас хот доторх болон хот хоорондын галт тэрэгний хөдөлгөөн саатах төлөвтэй байгаа юм. Мөн олон тооны сургууль, төрийн үйлчилгээний газрууд хаалгаа барина. Түүнчлэн парисын orly нисэх буудлын таван нислэг тутмын нэг нь цуцлагдаад байна. Нийслэл хотод жолоочгүй метроны хоёр шугам л хэвийн ажиллах ажээ. Парисаас гадна бусад томоохон хотуудад эсэргүүцлийн жагсаалд олон арван мянган иргэн нэгдэнэ гэжээ. Тэтгэврийн насыг нэмэх шийдвэрийг нийт хүн амын 68 хувь нь эсэргүүцэж байгааг судалгааны байгууллага мэдээлжээ. Үнэн хэрэгтээ уг шинэчлэлийг нийгмийн хамгийн ядуу буурай давхарга үүрч, гэм хорыг нь хүртэнэ гэж үзэж байна. Тэд амьдралын шаардлагаар хэт залуугаасаа хүнд хүчир ажил хөдөлмөр эрхэлж эхэлдэг ч эрт тэтгэвэрт гарах боломжгүй төдийгүй 62 нас хүртэл ажиллаж байж тэтгэвэр тэтгэмжийн мөнгөө бүтэн авах эрхтэй болж байгаа юм. 


Францын засгийн газар 1982 оноос хойш долоо дахь удаагаа тэтгэврийн хуульдаа өөрчлөлт оруулж байна. Шинэчлэлт өөрчлөлт оруулах бүрд иргэд бүх нийтээр эсэргүүцэн жагсдаг боловч эцэст нь батлагддаг уламжлал тогтсон гэхэд хилсдэхгүй. Тухайлбал 2010 онд ерөнхийлөгч асан николя саркози олон долоо хоног үргэлжилсэн эсэргүүцлийн жагсаал тэмцлийг үл харгалзан тэтгэврийн насыг 62 болгож нэмсэн юм.

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.

Шинэ сэтгэгдэл нэмэх

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

№1