ОХУ-ын алдартай жүжигчдийн нэг Юрий Соломин өчигдөр Москва дахь гэртээ 88 насандаа таалал төгсжээ.
Тэрбээр 1988 оноос хойш Малый Театрын уран бүтээл хариуцсан захирлаар ажиллахын зэрэгцээ жүжиг найруулж, сургуульд багшилж байсан юм.
Соломин уран бүтээлийн замналынхаа туршид нийтдээ 50 гаруй жүжиг, 60 гаруй кинонд дүр бүтээсэн байна. Тэр бас 1990-1992 оны хооронд ОХУ-ын соёлын сайдаар ажиллаж байжээ.
1975 онд Японы нэрт найруулагч Акира Куросавагийн “Дерсу Узала” кинонд бүтээсэн дүр Соломинийг дэлхий нийтэд таниулсан юм.
Зөвлөлт-Японы хамтарсан уг кино нь Куросавагийн гадаад хэл дээр найруулсан цорын ганц кино, бас зураг авахдаа 70 мм-ийн хальс ашигласан цорын ганц бүтээл болжээ.
“Дерсу Узала” кино “Гадаад хэл дээр бүтээсэн шилдэг кино” төрөлд Оскарын шагнал хүртсэн юм.
Соломин нь ОХУ-ын төрийн шагнал, Зөвлөлт Холбоот Улс болон Зөвлөлт Социалист Бүгд Найрамдах Холбоот Орос Улсын ардын жүжигчин зэрэг хэд хэдэн цол хүртэж байжээ.
1996 онд Киргизстан улсын ардын жүжигчин болсон бол “дэлхийн соёл урлагт оруулсан хувь нэмрийнхээ төлөө” Японы урлагийн академийн шагнал хүртэж байв.
Соломин 2023 оны арваннэгдүгээр сард тархины цус харвалтын улмаас эмнэлэгт хэвтэж, нэгдүгээр сарын 9-нд гэртээ гарч байжээ.
Түүнийг ирэх Даваа гарагт Троекуровскийн оршуулгын газарт 2019 онд нас барсан гэргий Ольгагийнх нь булшны дэргэд оршуулахаар болсон байна.
Эх сурвалж: The Moscow Times
UNICEF : Хурдан морины хаврын уралдаан ба Хүүхдийн эрх
2025.01.29 16:30
Бямба гаригаас автобусны тариф 1000 төгрөг болно
2025.01.29 16:00
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Т.АНУЖИН: БИ ЭХ ОРНЫХОО БАЙГАЛИЙН САЙХНЫГ, ХАМТ БАЙГАА ХҮМҮҮСЭЭ ИЛҮҮ ТАНЬЖ МЭДМЭЭР БАЙНА
Гэр хорооллыг нүүрснээс нарны эрчим хүч рүү шилжүүлэх төслийн талаар санал солилцов
ЭНЭ ОНООС ЭХЛЭН 105,627 ӨРХИЙГ ШАТДАГ ХИЙН ТҮЛШИНД ҮЕ ШАТТАЙГААР ХОЛБОХООР ТӨЛӨВЛӨЖ БАЙНА
Өрөвч,нинжин сэтгэлийн боловсрол олгох “EMPATHY EDUCATION”хөтөлбөрт 3000 сурагч хамрагдаад байна
Хорин минутын хотын жишиг бүтээн байгуулалт "Сэлбэ" төслийн барилгын шавыг тавилаа
Төр, хувийн хэвшлийн түншлэлээр “ДУЛААНЫ V ЦАХИЛГААН СТАНЦ” барих төслийг дэмжлээ
24 мега төслийн зургаа нь түгжрэл бууруулах зорилготой, нийтийн тээврийн салбарынх байна
Элэг судлалын клиник төвийг Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн салбар эмнэлэг болголоо
БНХАУ-ын аялал жуулчлалын компанийн удирдлагууд Улаанбаатар хоттой танилцлаа
Монгол Улсын Засгийн газар уяачдынхаа үгээр үг хийж өвөл хаврын наадам хийх зөвшөөрөл олголоо.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн