Малчдын хоршоо, үндэсний үйлдвэрлэгч нар хамтран гаргаж буй уг үзэсгэлэн худалдаа нь малчны хотноос гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг зуучлагч нарын гар дамжихгүйгээр үйлдвэрт нийлүүлж, эцсийн бүтээгдэхүүн болгон хэрэглэгчдийн гар дээр хүргэж буйгаар онцлогтой аж.
Улмаар экспортод гаргах бүтээгдэхүүнийг танилцуулж байна гэдгийг зохион байгуулагч нар хэлж байна. Жишээ нь, аяганы уут гэхэд арьс ширийг бэлтгэн нийлүүлсэн малчдын мэдээллийг тухайн бүтээгдэхүүнийг стандартын дагуу боловсруулсан үйлдвэрлэгчийн эх сурвалжтай багт багтаасан, чанарын сертификат, QR кодтой аж.
Уг бүтээгдэхүүнийг гадаад хэдийнэ гаргаад буйг үйлдвэрлэгч С.Гансүх, Ш.Отгонсүрэн нар хэлж байна. “Хариуцлагатай нүүдэл” цагаан сарын үзэсгэлэн худалдаанд ийнхүү байгаль орчинд ээлтэй, буцаад малчдад үр өгөөжөө өгөх үндэсний эко бүтээгдэхүүнийг аймаг, орон нутгийн 12 хоршоо нэгдэн нийслэлийн хэрэглэгч нарт дэлгээд байна.
Үзэсгэлэн худалдаанд оролцож буй “Ногоон алт-дундын хоршоо” сарлагийн хөөвөр, торомын ноосон бүтээгдэхүүн зэрэг Их Британи, Итали, Непал зэрэг улсад экспортод гаргаж буй бүтээгдэхүүнээ улаанбаатарынханд дэлгэжээ. Үзэсгэлэнд оролцож байгаа хоршоологчид хамтран цаашид Шанхай хот, Парист дэлгүүрээ нээх гэж байгаагаа хэллээ.
“Хариуцлагатай нүүдэлчин” цагаан сарын үзэсгэлэн худалдааны нээлтэд УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн, Б.Саранчимэг, ХХААХҮ-ийн төрийн нарийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн нар оролцож, үзэсгэлэн худалдааг зохион байгуулж буй Монголын Бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбооны үйл ажиллагаа, “Хариуцлагатай нүүдэлчин” үндэсний үйлдвэрүүдийн бүтээгдэхүүнийг дэмжиж буйгаа илэрхийллээ.
Дашваанжилын захирал, жолооч хоёрыг яллагдагчаар татлаа
2024.11.14 10:00
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн
Манай улсын зээлжих зэрэглэл B2 болж ахисан ч "Тогтвортой" ангиллаас дээшлээгүй
Сэрэмжлүүлэг : Боомын хүний өвчлөл бүртгэгдсэн энэ үед "МАХ" авахдаа юуг анхаарах вэ
“Гоёл Кашмер”-ийн шинэ салбарын нээлтийн үеэр бүх ноолууран бүтээгдэхүүн 20 хувь хямдарна
Италийн Ерөнхийлөгч улс төрийнх нь асуудалд оролцохгүй байхыг Илон Маскт анхааруулав
ЧУУЛГАН : Цөмийн энергийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.
Дүнжингаравын уулзварт гарсан ослоос учирсан нийт хохирлыг 5.4 тэрбум гэж тогтоожээ
Тамхины хяналтын тогтолцоог сайжруулахад Австрали улстай хамтрахаар санал солилцлоо
Хятадад цэнгэлдэх хүрээлэн рүү машинтай этгээд дайрч орсны улмаас 35 хүн амиа алджээ