Хагас сая хүрэхгүй хүн амтай Бруней бол газрын тосоор асар баян Зүүн Өмнөд Азийн бяцхан хаант улс юм.
Энэ улсын султаны 10 дахь хүү, хунтайж Абдул Матены хуримын оргил хэсэг өчигдөр буюу Ням гарагт тохиожээ.
Түүний хурим нэгдүгээр сарын 7-нд эхэлж, Саудын Араб, Иордан зэрэг улсуудын язгууртнуудаас гадна бүс нутгийн Индонез, Филиппин зэрэг улсуудын ерөнхийлөгч нар тэргүүтэй 5,000 орчим зочин оролцсон юм.
Азийн хамгийн алдартай ганц бие залуу гэгдэж байсан 32 настай хунтайж 29 настай сүйт бүсгүйтэйгээ гэрлэж байна.
Хувьдаа хувцас загвар, аялал жуулчлалын компанитай сүйт бүсгүй Ян Мулиа Аниша Росна нь Брунейн хаан Султан Хассанал Болкиахын шадар зөвлөхийн ач охин юм.
Залуус өнгөрсөн оны арванхоёрдугаар сард гэрлэх товоо зарлаж байжээ
Хунтайж Матен нь Инстаграмд 2.5 сая дагагчтай сошиал ертөнцийн алдартан юм.
Хэдийгээр тэр хаан ширээг залгамжлах эрхтэй хүмүүсийн дарааллын нэлээд хойно жагсдаг ч олон нийтийн дунд хамгийн алдартай хунтайж ажээ.
Султан Болкиах 1967 оноос хойш Брунейг тасралтгүй захирч байгаа манай дэлхийн цөөхөн хэмжээлшгүй эрхт хаадын нэг юм.
Түүнийг манай гарагийн хамгийн удаан төр барьж буй хаан, бас $30 тэрбумын хөрөнгөтэй хамгийн баян хаан гэж үздэг.
Бруней улс өдөрт дунджаар 180,000 баррель газрын тос үйлдвэрлэдэг нь Зүүн Өмнөд Азидаа гуравт орох үзүүлэлт юм.
Тус улсын газрын тосны нөөцийг нэг тэрбум, нэг зуун сая баррель гэж тооцоолдог нь дэлхийд 39 дүгээрт эрэмбэлэгдэх хэмжээ.
Үүнээс гадна Бруней нь дэлхийн ес дэх том шингэрүүлсэн байгалийн хийн үйлдвэрлэгч орон юм.
Эх сурвалж: BBC
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
2050 он гэхэд Монголд зудын эрсдэлээс болж нийт нутгаар хуурайшилт явагдана
Ипотекийн зээлд хамрагдсан иргэдийн 60 хувь нь хоёр, гурав дахь байраа авчээ
ГССҮТ-ийн эмч нар ясны хорт хавдартай хэсэгт хиймэл үе суулгах мэс заслыг амжилттай хийлээ
Дэлхийн бөхийн нэгдсэн холбооны удирдах зөвлөлд анх удаа монгол эмэгтэй багтлаа
Тэрэлж хотелийн одоогийн эзэн нь Ч.Номин сайд биш түүний төрсөн дүү Ч.Батхүү ажээ
Төв аймгийн ИТХ-д АН-аас нэр дэвшиж, ялалт байгуулсан төлөөлөгч хууль зөрчжээ
Энэтхэгийн ерөнхий сайд Путинтэй уулзаж Украинд энх тайван тогтоохыг уриалжээ