АНУ-аас төмөр замын өндөр хүчин чадлын зүтгүүрүүд Монгол руу ачигдлаа.
Зүтгүүрүүдийг Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын цогцолбор төслийн хүрээнд нийлүүлж байгааг ЗТХЯ-наас мэдээллээ. Тодруулбал, АНУ-ын “Progress Rail A Ceterpillar” компанийн гол замын өндөр хүчин чадал бүхий 16 зүтгүүр Монгол Улсад анх удаа нийлүүлэгдэх юм.
Эхний хоёр зүтгүүрийг өнөөдрийн байдлаар Номхон далайгаар тээвэрлэн явж байгааг мэдээллээ. Ирэх хоёрдугаар сард БНХАУ-ын Тяньжин боомтоос Замын-Үүдээр дамжин, Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Тавантолгой өртөөнд ирэх аж. Нийтдээ зүтгүүрүүд гуравдугаар сарын сүүлээр бүрэн нийлүүлэгдэнэ.
Харин дараагийн ээлжийн дөрвөн зүтгүүр АНУ-ын Зүүн эрэг Атлантын далайн Morehead боомтоос усан онгоцонд ачигджээ. Уг вагонууд нь 5,000 тонн жинтэй галт тэргийг татах 4,500 морины хүч буюу 3,355 кВт чадалтай, ашиглалтын үеийн зардал, засвар үйлчилгээ багатай, өндөр найдвартай бүтээцтэй юм байна.
Зүтгүүрүүд бүрэн нийлүүлэгдэж ирснээр Монгол Улсад дутагдаж буй төмөр замын зүтгүүрийн парк өргөжиж, тээвэрлэлтийн хүчин чадал нэмэгдэх боломж бүрдэх талаар мэдээллээ.
“МИНИЙ МӨРӨӨДЛИЙН ХОТ-2040” уралдааны шилдгүүд тодорлоо
2025.06.23 11:27
Налайх дүүрэгт менингококкийн халдвар бүртгэгджээ
2025.01.29 16:06
"Air Busan" онгоцны гал тээшний хэсгээс гарчээ
2025.01.28 18:05
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Т.АНУЖИН: БИ ЭХ ОРНЫХОО БАЙГАЛИЙН САЙХНЫГ, ХАМТ БАЙГАА ХҮМҮҮСЭЭ ИЛҮҮ ТАНЬЖ МЭДМЭЭР БАЙНА
Гэр хорооллыг нүүрснээс нарны эрчим хүч рүү шилжүүлэх төслийн талаар санал солилцов
ЭНЭ ОНООС ЭХЛЭН 105,627 ӨРХИЙГ ШАТДАГ ХИЙН ТҮЛШИНД ҮЕ ШАТТАЙГААР ХОЛБОХООР ТӨЛӨВЛӨЖ БАЙНА
Өрөвч,нинжин сэтгэлийн боловсрол олгох “EMPATHY EDUCATION”хөтөлбөрт 3000 сурагч хамрагдаад байна
Хорин минутын хотын жишиг бүтээн байгуулалт "Сэлбэ" төслийн барилгын шавыг тавилаа
Төр, хувийн хэвшлийн түншлэлээр “ДУЛААНЫ V ЦАХИЛГААН СТАНЦ” барих төслийг дэмжлээ
24 мега төслийн зургаа нь түгжрэл бууруулах зорилготой, нийтийн тээврийн салбарынх байна
Элэг судлалын клиник төвийг Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн салбар эмнэлэг болголоо
БНХАУ-ын аялал жуулчлалын компанийн удирдлагууд Улаанбаатар хоттой танилцлаа
Монгол Улсын Засгийн газар уяачдынхаа үгээр үг хийж өвөл хаврын наадам хийх зөвшөөрөл олголоо.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ