Улаанбаатар хотод хог хаягдал хүлээн авах гурван цэг байна.
Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн Нарангийн энгэрийн хогийн цэгт хог хаягдлын 50, Баянзүрх дүүргийн Цагаан давааны хогийн цэгт нийт хог хаягдлын 35, Хан-Уул дүүргийн Морингийн давааны хогийн цэгт нийт хог хаягдлын 15 хувь тээвэрлэгдэн ирдэг. Мөн тухайн байршилд хатуу хог хаягдал хүлээн авч, боловсруулах үйлдвэрийг байгуулж байгаа юм.
Тухайн цэгүүдэд аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн болон нийтийн эзэмшлийн зам, талбайн цэвэрлэгээнээс гарсан хог хаягдлыг хүлээн авдаг бөгөөд өдөрт дунджаар 3000-4000 тн хог хаягдал төвлөрдөг. Төвлөрсөн хог хаягдлыг 2020 оноос ландфил технологи буюу хөрсөөр хучиж даран, талбайг нь нөхөн сэргээж эхэлсэн. Одоогоор 36 га талбайг нөхөн сэргээгээд байна.
Нийслэлийн Засаг даргын орлогч О.Номинчимэг “Хог хаягдлыг дарж булах, ландфил технологийг халж, Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийг шинэчлэх шаардлагатай байна. Ингэхдээ хог хаягдлыг ангилж хүлээн аван, шатааж, эрчим хүч гарган авах үйлдвэрийг Нарангийн энгэр, Цагаан давааны хогийн цэгт байгуулахаар судалж байгаа. Морингийн даваанд зөвхөн барилгаас гарсан хатуу хог хаягдлыг хүлээн авна. Хог хаягдал шатаах үйлдвэр байгуулах санал өмнө нь хувийн хэвшлийн байгууллагуудаас гарч байсан. Гэвч тарифын хөнгөлөлт үзүүлэхгүй бол ашиггүй байдаг учир уг ажил гацдаг байсан тул эдийн засгийн судалгааг хийж байгаа” гэлээ.
Түүнчлэн хогийн цэгүүдийн автопүү буюу хог хаягдлын жинг хэмжих, тооцох, тээврийн хэрэгслийн дугаарыг таних системийг шинэчилж, боловсронгуй болгох шаардлага тулгараад байгаа. Системд нэмэлт хөгжүүлэлт хийхэд тулгамдаж буй асуудлыг шийдэх ажлыг яаралтай зохион байгуулахыг холбогдох албаныханд даалгажээ.
UNICEF : Хурдан морины хаврын уралдаан ба Хүүхдийн эрх
2025.01.29 16:30
Бямба гаригаас автобусны тариф 1000 төгрөг болно
2025.01.29 16:00
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Т.АНУЖИН: БИ ЭХ ОРНЫХОО БАЙГАЛИЙН САЙХНЫГ, ХАМТ БАЙГАА ХҮМҮҮСЭЭ ИЛҮҮ ТАНЬЖ МЭДМЭЭР БАЙНА
Гэр хорооллыг нүүрснээс нарны эрчим хүч рүү шилжүүлэх төслийн талаар санал солилцов
ЭНЭ ОНООС ЭХЛЭН 105,627 ӨРХИЙГ ШАТДАГ ХИЙН ТҮЛШИНД ҮЕ ШАТТАЙГААР ХОЛБОХООР ТӨЛӨВЛӨЖ БАЙНА
Өрөвч,нинжин сэтгэлийн боловсрол олгох “EMPATHY EDUCATION”хөтөлбөрт 3000 сурагч хамрагдаад байна
Хорин минутын хотын жишиг бүтээн байгуулалт "Сэлбэ" төслийн барилгын шавыг тавилаа
Төр, хувийн хэвшлийн түншлэлээр “ДУЛААНЫ V ЦАХИЛГААН СТАНЦ” барих төслийг дэмжлээ
24 мега төслийн зургаа нь түгжрэл бууруулах зорилготой, нийтийн тээврийн салбарынх байна
Элэг судлалын клиник төвийг Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн салбар эмнэлэг болголоо
БНХАУ-ын аялал жуулчлалын компанийн удирдлагууд Улаанбаатар хоттой танилцлаа
Монгол Улсын Засгийн газар уяачдынхаа үгээр үг хийж өвөл хаврын наадам хийх зөвшөөрөл олголоо.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн