Дани улсын хаан сэнтийг суудлыг угсаа залгамжлах хунтайж X Фредерик ээж II Маргаретээс хүлээн авлаа. 52 жилийн турш хатан хааны үүргийг гүйцэтгэсэн II Маргрете шинэ оны мэндчилгээ дэвшүүлэхдээ эрх мэдлээ хүлээлгэн өгөхөө мэдэгдсэн.
Титэм хүлээлгэн өгөх ёслол Копенхаген хотын Кристиансборг ордонд ням гарагт /2024.01.14/ болж Маргрете хаан ширээнээс огцрох бичигт гарын үсэг зурж, титмийг Фредерикт албан ёсоор хүлээлгэн өгсөн байна.
Дани улсын Ерөнхий сайд Метте Фредериксен ордны тагт дээр гарч Кристиансборгийн өмнө цугласан олонд шинэ хаан сэнтийд зарласан болохыг мэдэгджээ. Тус улс 1849 онд үндсэн хуулиа баталснаас хойш хаан сэнтийд зарласан хүнийг Ерөнхий сайд нь ордны тагт тээр гарж зарлаж ирсэн юм.Фредерик титмийг хүлээн авсны дараа “Өнөөдөр хаан сэнтийг шилжүүлж байна. Би нэгдлийг эрхэмлэгч ирээдүйн хаан болно. Ээж минь ер бусан захирагч гэдгээрээ үүрд дурсагдана” гэж хэлжээ.
Эх сурвалж CNN
"Air Busan" онгоцны гал тээшний хэсгээс гарчээ
2025.01.28 18:05
Бээжин юанийн ханш уналтыг удаашруулж чадна
2024.11.19 13:03
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Өрөвч,нинжин сэтгэлийн боловсрол олгох “EMPATHY EDUCATION”хөтөлбөрт 3000 сурагч хамрагдаад байна
У.Хүрэлсүх Г.Занданшатарыг, Л.Оюун-Эрдэнэ Х.Нямбаатарыг Ерөнхий сайдад зүтгүүлж магадгүй байна
Хорин минутын хотын жишиг бүтээн байгуулалт "Сэлбэ" төслийн барилгын шавыг тавилаа
Төр, хувийн хэвшлийн түншлэлээр “ДУЛААНЫ V ЦАХИЛГААН СТАНЦ” барих төслийг дэмжлээ
24 мега төслийн зургаа нь түгжрэл бууруулах зорилготой, нийтийн тээврийн салбарынх байна
Элэг судлалын клиник төвийг Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн салбар эмнэлэг болголоо
БНХАУ-ын аялал жуулчлалын компанийн удирдлагууд Улаанбаатар хоттой танилцлаа
Монгол Улсын Засгийн газар уяачдынхаа үгээр үг хийж өвөл хаврын наадам хийх зөвшөөрөл олголоо.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн
Манай улсын зээлжих зэрэглэл B2 болж ахисан ч "Тогтвортой" ангиллаас дээшлээгүй