surag.mn
facebookinstagramtwitteryoutube
1 минут унших

АНУ-ын Тэнгисийн цэргийн 2 далайчин сураггүй болжээ

АНУ-ын Тэнгисийн цэргийн 2 далайчин сураггүй болжээ

АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчний хоёр далайчин өнгөрсөн Пүрэв гаригт Сомалийн эрэгт цэргийн ажиллагаа явуулж байгаад сураггүй болжээ. Далайчдыг үүргээ гүйцэтгэж явах үед 2.5 метр орчим өндөртэй давалгаа үүссэн тул нэг нь ус руу унаж, хоёр дахь нь араас нь үсэрсэн байна. Далайчдыг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байгааг АНУ-ын Төв командлал мэдэгдэв. Гэхдээ далайчдын ар гэрийнхэнд хүндэтгэлтэй хандахын зэрэгцээ аюулгүй байдлын шалтгаанаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй гэжээ.

АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчин сүүлийн үед Сомали болон Адены булан орчмын бүс нутагт олон хөлөг онгоц байрлуулжээ. Эдгээр нь Йемений нутаг дэвсгэрээс хусит босогчдын хөөргөсөн пуужин, нисгэгчгүй онгоцуудыг устгах ажиллагаанд оролцож байна.

Албаны хүний тайлбарласнаар тэнгисийн ажиллагааны үеэр хэн нэг нь усанд унасан тохиолдолд ямар нэг байдлаар эрүүл мэндийн асуудал үүссэн байж болзошгүй гэж үзэн багийн гишүүн аврахын тулд араас нь ордог аж.

Энэ мэтчилэн сураггүй болсон далайчин тийм ч олон байдаггүй. Тодруулбал, АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчинд жилдээ нэг юм уу хоёр л ийм тохиолдол гардаг бөгөөд харамсалтай нь далайчид олдож байсан удаа байхгүй.

Эх сурвалж: CNN

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.

Шинэ сэтгэгдэл нэмэх

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

№1